Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 250 ортой, түлэгдэлт, хөлдөлтийн гэмтлийн тусламжийг 24 цагаар үзүүлэх Түлэнхийн төв бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн/ГССҮТ/ харьяа Түлэнхийн төвийн барилгыг өнөөдөр албан ёсоор ашиглалтад хүлээн авч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар Кувейтийн сантай хамтран Түлэнхий төвийн барилгын төслийг хэрэгжүүлжээ.

Түлэнхийн төв ашиглалтад орсноор ГССҮТ-ийн ачааллыг 25-30%-аар хуваалцаж, хүртээмж мөн хувиар нэмэгдэнэ. Осол гэмтлийн яаралтай тусламжийг 24 цагаар хүргэнэ. Түлэгдэлт, хөлдөлт, осол гэмтлийн тохиолдлуудад иргэдийг хэвтүүлэн эмчлэх болон яаралтай тусламж үзүүлнэ. 250 ортой, есөн тасагтай байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороололд Түлэнхийн төв баригджээ.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ГССҮТ-ийн ерөнхий захирал, клиникийн профессор Э.Галбадрах "1960 онд улсын нэгдүгээр төв эмнэлэгт 20 ортой бэртэгсдийг эмчлэх тасаг нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байлаа. 1976 онд яг энэ эмнэлгийн суурин дээр хуучин хятад эмнэлгийн байранд 150 ортой Гэмтлийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг болов.

Үүний дараа 1994 онд 3,4 дүгээр хороололд Гэмтлийн эмнэлэг баригдсан. Энэ үед гэмтлийн тасгууд 150 ортойгоор түлэгдэлт, сэдрэлийн гэмтлийн тасаг үйл ажиллагаагаа явуулж, тусламж үйлчилгээ үзүүлж байлаа.

2008, 2010 онд уг барилга үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан. 2012 оны тавдугаар сард уг байрыг хүлээлгэн өгч, хоёр жилийг "Мөнгөн гүүр" эмнэлгийн байранд, 8 жилийг ГССҮТ-ийн байранд тусламж үйлчилгээгээ үзүүлэн өдийг хүргэсэн. 2017 онд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан Монгол Улсын засгийн газартай хэлэлцээр хийж уг барилгыг 8 сая долларын буцалтгүй тусламж олгох шийдвэр гарснаар барилыг ажлыг эхлүүлсэн юм. 

Түлэнхийн төв ашиглалтад орсноор ГССҮТ-ийн ачааллыг 25-30%-аар хуваалцаж, хүртээмж мөн хувиар нэмэгдэнэ. Осол гэмтлийн яаралтай тусламжийг 24 цагаар хүргэнэ. Түлэгдэлт, хөлдөлт, осол гэмтлийн тохиолдлуудад иргэдийг хэвтүүлэн эмчлэх болон яаралтай тусламж үзүүлнэ. 250 ортой, есөн тасагтай эмнэлэг өнөөдөр үүдээ нээж байна.

Ковидын үед одоогийн Засгийн газар улсын төсвийн тодотголоор долоон тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, эмнэлгийг бүрэн ашиглалтад оруулах нөхцөлийг 100% бүрдүүлж өгсөн юм" хэмээн танилцууллаа.

Эмнэлгийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ГССҮТ-ийн ерөнхий захирал, клиникийн профессор Э.Галбадрах, Кувейт улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммад Аль-Мутайри, Кувейтийн сангийн Ерөнхий захирлын орлогч Иман Абдулраззак, Кувейтийн сангийн Зүүн болон Өмнөд Ази, Номхон далайн орнууд хариуцсан газрын захирал Юсеф Аль-Бадр болон бусад албаны хүмүүс оролцов.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг