Азийн физикийн олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангажээ
23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадын дүн гарч хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авчээ.
Тодруулбал, тус олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангасан байна. Мөн
- Тайвань 5 алт, 2 мөнгө
- Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл
- Израиль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзол хангасан байна.
Олимпиадыг зохион байгуулагч Монгол улсын багийн тухайд нэг хүрэл медаль хүртэж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш болох аж.
Тус олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн. Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн билээ.
Ингээд олимпиадын дүн гарахад хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авсан байна.
- Алт 90-100% буюу 19 онооноос дээш
- Мөнгө 78-90% буюу 16 онооноос дээш
- Хүрэл 65-78% буюу 13 онооноос дээш
- Шагналт байр 50-65% 10 онооноос дээш гэж үздэг хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
