Боловсролын сайд өчигдөр О.Сийлэгмаагаас уучлалт гуйж, ажилд нь буцаан томилохоор болсон байна. Доктор О.Сийлэгмаа БЗС-гийн гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан юм.
Сайд Л.Энх-Амгалан "Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлалт гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцаан томилох үүргийг өгсөн.
Мөн БЗС-д Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан.
Асуудлыг зөв болгохын тулд ширээний хоёр талд биш ширээний нэг талд хамт суугаад бурууг зөв болгох ёстой" хэмээн цахим хуудсандаа бичжээ.
БЗС-гийн гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа "Боловсролын Зээлийн Сангийн мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй. Төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг, хязгаарлагдмал хүрээтэй" хэмээн ярьж байв.
Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: БЗС-гийн компьютер дээрх 2,000 гаруй хүүхдийн мэдээллийг иргэн О.Сийлэгмаа хард диск дээр хуулж аваад устгасан хэмээн мэдээлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!