ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сүхбаатарын талбайд болж буй өдөрлөгийн үеэр архи, тамхинаас гарах зөвлөгөө өгч байна

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Хүний хөгжил- Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна.

Өдөрлөг энэ сарын 27-н хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд нийгмийн салбарт ажилладаг 20 байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний талаарх мэдээллийг авч, санал хүсэлтээ өгөх боломжтой. 

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх нь энэхүү өдөрлөгийн зорилго аж.

Авах боломжтой үйлчилгээ: 

  1. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ
  2. Нийгмийн халамжийн үйлчилгээ
  3. Хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н мэдээлэл, зөвлөгөө
  4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  5. Эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  6. Хүүхдийн зуслан, дугуйлангийн мэдээлэл
  7. Гэр бүл, хүүхэд, залуучуудад өгөх зөвлөгөө
  8. Нийгмийн даатгалын үйлчилгээ
  9. Урлагийн тоглолт
  10. Спортын тэмцээн, уралдаан /хөл бөмбөг, 3х3/
  11. Бие бялдрын чийрэгжүүлэх үзүүлэлт тодорхойлох
  12. Аялал жуулчлал, гадаад, дотоод аяллын мэдээлэл
  13. City tour хотын аяллын шинэ маршрутын мэдээлэл
  14. Соёл, урлагийн тоглолт
  15. Боловсролын үйлчилгээ, тусгай зөвшөөрлийн мэдээлэл
  16. Цацрагийн аюулгүй байдал, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө
  17. Хүүхдийн ордны дугуйлан, сургалтын мэдээлэл
  18. Сурагчдын уран зураг, гар урлалын үзэсгэлэн
  19. Үлгэрийн баатруудын тоглолт
  20. Шатар, даамны тоглолт
  21. Монгол уран бичлэгийн үзүүлбэр
  22. IELTS сургалтын танилцуулга
  23. Номын сангийн карт нээх
  24. E- Sport танилцуулга
  25. Брайль үсэг, Дэйзи номын танилцуулга
  26. Хуримын захиалга, Гэрлэх ёслолын ордны танилцуулга
  27. Аяллын цүнхний худалдаа
  28. Сэтгэл зүйн зөвлөгөө
  29. Зүүн Азийн залуучуудын наадмын танилцуулга
  30. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаарх зөвлөгөө
  31. “Дэлхийн мод”, “Дэлхийн Монгол Хархорум” тоглолтын танилцуулга
  32. Музейн үзмэрийн үзэсгэлэнгийн үйлчилгээг авч болно. 

Өдөрлөгт оролцогчдын төлөөлөл болох Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэлзүйч Э.Эрдэнэтуяагаас танилцуулж буй үйлчилгээг нь тодрууллаа. 

зураг
 

Тэрбээр “Зургаан дүүргийн Эрүүл мэндийн төв хоол боловсруулалт, дасгал хөдөлгөөн, дэлгэцийн донтолт зэрэг тус тусын сэдвээр оролцож байгаа. Манай дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд "Архи, тамхины хорт зуршлын хэрэглээ" сэдэвт зан үйлийн сургалт, сурталчилгааг иргэдэд өгч байна. Архи гэж юу вэ, ямар хорт нэгдлүүдтэй вэ гэх мэтээр архинаас гарах эмчилгээний талаар зөвлөгөө өгч байна.

Ингэхдээ архи хэрэглэгчдийн эрсдэлийг тогтоогоод, эрсдэлтэй гэж үзвэл дараа дараагийн шатны тусламж үйлчилгээг санал болгож буй онцлогтой.

Мөн нийслэлийн зургаан дүүрэгт хэрэгжиж буй эм, наалт ашиглаад тамхинаас үнэгүй гаргах ЯЛАЛТ төслийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг