Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Япон, Солонгос, Канад болон Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудыг томилов

П.Зоригт, IKON.MN
2023 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадад суух зарим Элчин сайдыг томилж байгаа талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт Монгол Улсаас гадаад улс, НҮБ-ын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэж заасан байдаг. 

Тус хуулийн дагуу, 

  • С.Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
  • Б.Баярсайханыг Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
  • Б.Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
  • Э.Сарантогосыг Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон.

Мөн Ш.Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томиллоо" хэмээн хэлэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/957952241899868