Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал өчигдөр өглөө 09:00 цагт эхэлсэн.
Гэвч нэг шүүгдэгч, нэг хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг албадан ирүүлэхээр 13:30 цаг хүртэл түр завсарлаад байсан билээ.
Энэ талаар шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Д.Мянган тайлбар хэлэхдээ "Манай үйлчлүүлэгч өнөө өглөө гэрээсээ гарч яваад замдаа осолд орсон байна. Эмнэлгийн тусламж аваад наашаа ирж яваа" хэмээн хэлсэн. Улмаар ирц бүрдээгүй учир өмгөөлөгчдийн саналыг харгалзаж, хурлыг хойшлуулсан юм.
Тэгвэл шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч нь шүүх хуралд худал тайлбар хэлснийг даргалагч шүүгч Ж.Болдбаатар өнөөдөр хэллээ.
Тэрбээр "Өмгөөлөгчөө та, өчигдрөөс хойш зоргоороо байгаа шүү. Үйлчлүүлэгчээ аваар осолд орсон гэж худал хэлсэн. Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг шүү" хэмээн сануулав.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан Б.Будхүүг шүүгдэгчээр татсан байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!