Худалдаа, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон:
Монгол улсын эдийн засгийн гол үзүүлэлт болох гадаад худалдааны эргэлт дэлхийн эдийн засгийн өсөлттэй хөл нийлүүлэн хурдацтай өссөөр байна. Үүнд арилжааны банкнуудын зүгээс гол дэмжих хөшүүрэг нь Худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн юм.
Худалдаа, хөгжлийн банк нь 1991 онд Монгол улсдаа анхлан банкны чөлөөт валютын эх үүсвэрийг гадаадын банканд байршуулж экспорт, импортын баталгаа гаргах үйлчилгээг харилцагч нартаа үзүүлж эхэлснээр олон улсын тавцанд хэрхэн эрсдэлгүй, найдвартай бизнесээ өргөжүүлэх, тэлэх боломжтойг үлгэрлэн харуулсан.
Энэ цагаас хойш нэгэнтээ 32 жил өнгөрсөн бөгөөд худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 11 их наяд төгрөгийн экспорт, импортын худалдааг 300 гаруй корреспондент харилцаатай гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан түргэн шуурхай, эрсдэлгүй гүйцэтгэжээ.
Худалдаа, хөгжлийн банк нь түүхэн замналынхаа он жилүүдэд Монгол улсын Худалдааны санхүүжилтийн 60-65%-ийг дангаар гүйцэтгэж, улс эх орныхоо хөгжил дэвшилд томоохон хувь нэмрийг оруулан, энэхүү салбартаа тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
Худалдаа, хөгжлийн банк Монголын банк, санхүүгийн секторын дэвшил бүрийн анхдагч байр сууриа дахин бататгаж, Монгол Улсад анх удаа “Худалдааны Санхүүжилтийн Форум”-ыг амжилттай зохион байгууллаа.
Худалдаа, үйлчилгээний бизнесийн орчныг шинээр харах, сорилт бэрхшээл, амжилт ололт, шинэ боломжийг тунгаан ярилцахаар 300 гаруй харилцагч, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд энэхүү форумд оролцсон.
“Trade Finance Forum 2023” форумын зорилго нь гадаад худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинэ боломжуудыг танилцуулах, бизнесийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхэд оршиж байгаа юм. Бид худалдааны санхүүжилтийн форумаар үндсэн хоёр дэд сэдвийн хүрээнд төрийн институтийн болон бизнесийн салбарын манлайлагч эрхмүүдтэй хэлэлцлээ.
Уригдан ирсэн дараах панелист нартай хэлэлцэж онцлон дурдсан тодотголыг хүргэж байна.
Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
ХХБ-ны ОУБГ-ын Санхүүгийн байгууллагын хэлтсийн захирал О.Баярсайхан /модератор/
Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Түүнчлэн форумд:
1. А.Энхжин /Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал/
“МУ-ын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал”,
2. Г.Түвдэндорж /Эдийн засаг, хөгжлийн дэд сайд/
“МУ-ын эдийн засаг дахь худалдааны үйлчилгээний салбарын нөлөөлөл” ,
3. Б.Баянмөнх /ХХБ-ны Байгууллагын банкны газрын захирал/
“ХХБ-ны бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, давуу тал, боломжууд” зэрэг судалгаа, илтгэлийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулсан билээ.
“Trade Finance Forum 2023” арга хэмжээнд 300 гаруй гадаад худалдаа, үйлчилгээ эрхлэгч харилцагчид болон хамтын ажиллагааны хүрээнд 10 гаруй төрийн болон олон улсын байгууллага оролцож 5 сэдвийн хүрээнд 3 илтгэгч, 10 панелистууд гадаад худалдаа, үйлчилгээний салбаруудад тулгамдаж буй асуудал, боломж, шийдлүүдийг хэлэлцсэн нь худалдаа, үйлчилгээний бизнесийн орчныг шинээр харах эхлэл байлаа.
Энэ үеэр ХХБ Худалдааны санхүүжилтийн
нэвтрүүлж танилцуулсан нь форумын онцлох үйл явдлын нэг хэсэг нь болсон билээ. Тус нэвтрүүлж буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нь худалдааны санхүүжилтийн гадаад худалдааны өглөг болон, авлагыг урьдчилж санхүүжүүлэх, бараа бүтээгдэхүүний тээврийг санхүүжүүлэх зэрэг гадаад худалдааны санхүүжилтийг цогцоор нь хийх боломжийг бүрдүүлсэн нь ХХБ худалдааны санхүүжилтийн үйлчилгээгээрээ МУ-ын банкны секторын хэмжээнд тэргүүлэгч байр сууриа ахин бататгасан юм.
Бид цаашид ч худалдааны санхүүжилтийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэж Монгол улсынхаа эдийн засаг, хөгжил дэвшилд томоохон хувь нэмрээ оруулсаар байх болно.
Таны бизнесийг дэлхийтэй холбох гүүр
Худалдаа хөгжлийн банк