Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.
Эдгээр иргэний мэдээллийг Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан нийт иргэдийн мэдээллээс ангилснаа тус сан өнөөдөр зарлав.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн долоо хоногт ил болгосон нэрс дотор энэ хүмүүсийн нэрс байсан бөгөөд тусад нь ангилсан. Монголын татвар төлөгчдийн мөнгө болох 27 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулж байна. АТГ-аас энэ 230 хүүхдийн нэрсийг битгий зарлаарай гэж хэлж байсан юм билээ. Би АТГ-аас асуухгүйгээр, шалгалтын дүнг нь хүлээхгүйгээр сайдын бүрэн эрхийн хүрээнд ил болгож байна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!