Сингапур улсад болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн Аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эрэгтэй шигшээ алтан медаль хүртэж, эмэгтэй баг шөвгийн наймд шалгарсан билээ.
Тэмцээнээ амжилттай өндөрлүүлсэн шигшээ багийн тамирчид дөнгөж сая эх орондоо ирлээ.
Эрэгтэй шигшээ багийн хувьд аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний босоо аварга Австралийг 21:18-аар буулгаж авсан. Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирсан. Финалын тоглолтод Э.Дөлгөөн найман оноогоор багаа тэргүүлсэн бол А.Ананд зургаа, О.Энхбаатар тав, Д.Дэлгэрням хоёр оноо тус тус авсан. Мөн багийн ахлагч Д.Дэлгэрнямын хувьд тус тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор тодорсон.
Эрэгтэй шигшээ баг тивдээ түрүүлснээр Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
/Гэрэл зургийг MPA.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!