Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: Яамдаас ирсэн саналын дагуу энэ жил зуны цагийн хуваарьт шилжихгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Зуны цагийн хуваарьт шилжих асуудлаар ЗГХЭГ-аас мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Зуны цагийн хуваарьт шилжүүлэх асуудлаар яамдаас санал авсан. Нар мандаж, жаргаж буй цагтай тохируулан ажил хөдөлмөр эрхлэх байдалд анхаарлаа хандуулах ёстой. Эдийн засаг, ажлын бүтээмжид өндөр ач холбогдолтой гэж үздэг.

Яамдаас санал авахад, ЦХХХЯ болон Стандарт хэмжилзүйн газраас "Олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэдэг техникийн зохицуулалтыг хийхэд хугацаа ордог" гэсэн тайлбар, санал ирсэн. Үүнтэй холбогдуулаад Засгийн газраас энэ асуудлаар шийдвэр гаргана. Гэхдээ энэ жилээс эхлэхгүй. Ирэх жилээс зуны цагийн хуваарьт шилжиж, мөрддөг байх нь манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө болон бусад асуудлаар ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас Засгийн газрын тогтоолыг гаргах нь зүйтэй гэсэн санал яригдаж байна. Тогтоолыг УИХ-д танилцуулж, Олон улсын байгууллагуудад хандана. Ирэх жилээс тогтмол цагийн хөдөлгөөн хийгддэг болох нь ач холбогдолтой.

Амьдрал дээр 06:40 цагт нар мандаж байхад бидний ажил хоёр цаг 30 минутын дараа эхэлж байгаа байдал нь бүтээмжийг сулруулж байна гэж үзэж байгаа.

Ажлын цагийг 08:00 цагт эхлүүлдэг байж болно. Гэхдээ хүүхдийн хичээл 07:00 цагт эхлүүлдэг болох уу гэсэн асуудал хөндөгдөж байна.

Иймээс нийтээрээ цагаа хөдөлгөх нь хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа юм. Хүүхдийн амралтаар цагийг хөдөлгөөд дасгах боломж бий.

Хөгжилтэй орнуудын жишгийг харахад 99% нь цагаа хөдөлгөдөг байна.

Эрүүл мэндийн салбарынхны цагийн хөдөлгөөнтэй холбогдуулан хийж байгаа судалгаа нь цагийн хөдөлгөөн хийгдээд хүний амьдралд дасан зохицохтой холбож судлаагүй, өрөөсгөл. ЭМЯ-ны судалгааг уншихад нэг цагийн өмнө боссон хүний биед өгч буй ачааллыг дүгнэсэн байсан.

Нийтээрээ цагийн шилжилт хийгээд амьдралын хэв маяг нэг цагийн хөдөлгөөнд ороход ямар өөрчлөлт орохыг эрүүл мэндийн салбар судалж чадах хэмжээнд хүрээгүй байна" хэмээн ярилаа.