Солонгосын хөгжмийн урлагийн анхны Монгол уран бүтээлч Уянга /Uranus/-ын сонирхолтой шинэхэн хамтрал
JAY PARK-ийн үүсгэн байгуулсан “AOMG” энтертайнментын 2019 онд болсон “Sign Here” сонгон шалгаруулалтын нэвтрүүлэгт оролцож, олны анхаарлыг татаад байсан Солонгосын анхны Монгол уран бүтээлч Уянга/Uranus/-ын “Live Life” (Feat. Dok2, Man1ac)" дуу нь 3-р сарын 23-нд цацагдахаар болжээ.
Энэхүү сонгон шалгаруулалтаас хойш GREAT RESET гэх ОУ-ын тодотголтой энтертайнментын уран бүтээлчээр сонгогдон орж, анхны хамтралаа үзэгчдийн хүртээл болгоод байна.
Түүний 'Live Life (Feat. Dok2, Man1ac) дууны продюсер CuzD-ийн хувьд Jessi, Jay Park зэрэг алдартай хип хоп уран бүтээлчидтэй хамтран ажилладаг, сонсогчдын дунд нэр хүндтэй уран бүтээлч юм. Мөн уран бүтээлчдийн дунд шилдэг рэппер гэдгээрээ алдаршсан Dok2-тай хамтарч байгаа нь солонгос гэлтгүй ОУ-ын сонсогчдын анхаарлыг татаад байна.
Түүнчлэн түүний харьяалагддаг энтертайнментын үүсгэн байгуулагч, захирал, реппэр MAN1AC-ийн хувьд Уянгааг бүх талаар дэмжин, өөрийн хүчирхэг репээрээ тус уран бүтээлд хамтран ажиллажээ.
Аль хэдийнээ өөрийн гэсэн өвөрмөц хэв маягаараа танигдан, олон сонсогчидтой болоод байгаа Uranus-ын дахин нэг сэтгэл татам, өвөрмөц хамтралыг таашаан, сонсож дэмжих л үлдлээ.
ОУ-д Монголын нэр хүндийг өргөж, өөрийн авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ гялалзаж яваа залуу уран бүтээлчдээ амжилт хүсье.
MV үзэх:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
