2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө.
Тус хурлаар Банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох төлөвлөгөөний дагуу ХасБанкны 2022 оны санхүү, үйл ажиллагааны тайлан болон “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК-аар аудитлагдсан санхүүгийн тайланг тус тус хэлэлцэн баталлаа. Ингэснээр Банкны тухай хуулийн дагуу ХасБанк олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлууд хангагдаж байна.
ХасБанк нийтэд санал болгох хувьцааны тоо, нөхцөлийг ХасБанкны Хувьцаа Эзэмшигчдийн Хурлаар хэлэлцэж, шийдвэрлэснээр Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн Биржийн холбогдох зөвшөөрөлд үндэслэн хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг хэрэгжүүлнэ.
ХасБанк 2022 оны санхүүгийн үр дүнгээс дараах онцлох үзүүлэлтүүдийг аудитлагдсан санхүүгийн тайлангийн хамт толилуулж байна.
ХасБанкны 2022 оны Аудитлагдсан Санхүүгийн Тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!