ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: 330 сумын 36 нь эмэгтэй Засаг даргатай

ikon.mn
2023 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, нийгэмд тэгш оролцоотой байхыг уриалдаг энэхүү тэмдэглэлт өдөрт зориулан монгол эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд ажиллаж буй тухай статистик мэдээллийг хүргэж байна.

Манай улсын нийт хүн амын 50.7 хувь нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг харвал 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 37.2% нь аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байна.

Улсын хэмжээнд 36 сум эмэгтэй засаг даргатай 

График. Эмэгтэй Засаг дарга нарын тоо(Аймаг бүрийн нэр дээр дарж, сумын эмэгтэй засаг дарга хэчнээн байгааг харах боломжтой)

Монгол Улс 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумтай. Түүхэндээ анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүн томилогдсон нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа байв. 

Тэгвэл есөн дүүргээс ганц эмэгтэй нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа юм. Тэрбээр 2016 оноос хойш эл албан тушаалыг хашиж яваа нэгэн. 

Улсын хэмжээнд 330 сумын 36 нь эмэгтэй Засаг даргаар удирдуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийг эх олонлогтой нь харьцуулахад ердөө 10 хувийг л эзэлж байгаа юм. 

Баянхонгор, Дархан-Уул, Орхон аймгийн сумдад эмэгтэй Засаг дарга байдаггүй аж.

Сүүлийн 30 жил давхардсан тоогоор 63 эмэгтэй УИХ-д сонгогдон ажиллаж байна

Төрийн эрх барих дээд байгууллагад сүүлийн 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 63 эмэгтэй УИХ-д ард түмний төлөөлөл болж ажилласан байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон 13 гишүүнээс Б.Баярсайхан, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нар нь сэтгүүлч мэргэжилтэй юм. 

Өнөөдрийн байдлаар парламентын танхимын гишүүдийн 18 хувийг эмэгтэй гишүүн бүрдүүлж байгаа нь сайшаалтай. 

Гурван эмэгтэй гишүүн байнгын хороо даргалдаг

УИХ-ын дэргэд 11 Байнгын хороо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гурвыг нь эмэгтэй гишүүн ахалдаг. Өмнө нь ганц М.Оюунчимэг гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын үүргийг гүйцэтгэдэг байв. 

Өөрөөр хэлбэл, Байнгын хорооны дарга нарын 27.2 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. 

Тухайлбал:

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 
  • Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын Г.Мөнхцэцэг 
  • Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужин тус тус ажиллаж буй. 
ТОП-100 аж ахуйн нэгжийн 24 нь эмэгтэй удирдлагатай 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр танилцуулдаг. Тэгвэл эдгээр аж ахуйн нэгжийн 24 нь эмэгтэй удирдлагатай аж.

Монгол Улсын 2021 оны ТОП-100 ААН ба онцлох үзүүлэлтүүдтэй ЭНД дарж танилцана уу. 

Эмэгтэй сайд гурав, дэд сайд хоёр байна

Энэ удаагийн Засгийн газар өнөөдрийн байдлаар 16 яам, 49 агентлагтай.

Жендэрийн Үндэсний Хорооны мэдээлж буйгаар гурван эмэгтэй сайд, хоёр эмэгтэй дэд сайд байна. 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-д томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15%-аас, дүүрэгт 20%-аас, суманд 25%-аас, хороонд 30%-аас доошгүй байна гэж заасан. 

Гэвч сайд болон дэд сайдын албан тушаалын тухайд тус хуулийн хэрэгжилт хангагдаагүй байна.  

Томилогдох төрийн улс төрийн албан тушаал Хүйс Хуулийн хэрэгжилт хангагдсан эсэх
  Эр Эм
Сайд 18 3 14.2% хангагдаагүй
Дэд сайд 14 2 12.5% хангагдаагүй
Түүнчлэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.2-т төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл яамдын ТНБД, Засгийн газрын агентлагийн даргын 15%-аас, бусад төв байгууллагын удирдлагын 20%-аас, яамдын газар, хэлтсийн даргын 30%-аас доошгүй байх хэмээн заасан байдаг.

Бодит байдал дээр уг хуулийн хэрэгжилт хангагдаагүй байна. Тодруулбал манай улсад төрийн нарийн бичгийн даргын албан тушаалтай 15 эрэгтэй, нэг эмэгтэй ажиллаж байна. Мөн агентлагийн даргын албан тушаалтай 21 эрэгтэй, гурван эмэгтэй байдаг.

Мөн агентлаг дахь хэлтэс албаны 148 эмэгтэй дарга байгааг Жендэрийн Үндэсний хорооноос мэдээлсэн юм. 

Томилогдох төрийн улс төрийн албан тушаал
Хүйс Хуулийн хэрэгжилт хангагдсан эсэх
Эр Эм
Төрийн нарийн бичгийн дарга 15 1 6.25% нь хангагдаагүй
Агентлагийн дарга 21 3 12.5% нь хангагдаагүй
Агентлаг дахь хэлтэс албаны дарга 896 148 14% нь хангагдаагүй 
16 яаманд ажиллаж буй газар, хэлтсийн дарга нараас 87 нь эмэгтэй

Засгийн газрын 16 яаманд ажиллаж буй газар, хэлтсийн дарга нарын 157 нь эрэгтэй, 87 нь эмэгтэй.

Батлан хамгаалах яаманд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 0 буюу газар, хэлтсийн дарга нар нь бүгд эрэгтэй аж.

Харин Эрүүл мэндийн яаманд 80 хувьтай буюу газар, хэлтсийн 12 эмэгтэй, гурван эрэгтэй даргатайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

График. Төрийн захиргааны төв байгууллагын газар хэлтсийн дарга нарын хүйсийн харьцаа болон квот хангагдсан эсэх

 

Бэлтгэсэн сэтгүүлч: Э.Намуунцэцэг, Б.Даваабазар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
РАВДАН [66.181.160.89] 2023/3/12
ЭНЭ ГОЁ ХӨЛИЙГ МӨРӨН ДЭЭРЭЭ ТОХООД ЖИМСЛҮҮЛЭХ ЮМСАН!
0 | 0 Хариулах
Зочин [103.78.121.126] 2023/3/12
Зайсангийн Golden Dragon-с өчнөөн хүмүүс хордлого авчаад байхад анхаарах төр засаг битгий хэл Хятад тогооч нь шоолж доромжлоод байна шдээ МОНГОЛЧУУДАА
0 | 0 Хариулах
Зочин [202.21.99.51] 2023/3/9
албаар ингээд өдөөд байдаг юмуу, гадны өдөөн хатгалга байх
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.186] 2023/3/9
Сумдуудыг 3-4-өөр нь нийлүүлээд 80-90 сумтай байхад хангалттай. Зарим сумд багийн төв болно биз. Харин 1500 баг нь бэхжээд байж л байг, ард түмэнд илүү ойр байдаг.
0 | 1 Хариулах
Уншигч [192.82.90.130] 2023/3/9
Гэр бүл үр хүүхдэд ээжийн, эхийн, эхнэрийн хайр халамж хамгаас илүү үнэтэй шүү, энэ бүхнээ зохицуулаад ажил албан тушаалын карьер хөөгөөд амжуулаад дэвшээд байгаа бүсгүйчүүд бага ч гэсэн байна аа байна. Гэхдээ албан тушаал ахих тусам ар гэр нь хаягдаж, үр хүүхэд нь оройтсон, нөхрөөсөө салж сарнисан, хүүхэд ч үгүй ганц бие бүсгүйчүүд түүнээс ч олон байна. Аа бас гэрээ хардаг нэртэй архичин ядруухан нөхөртэй, ажил карьерынхаа түвшинд өөрийн сээгсийн зайлшгүй хэрэгцээг хангадаг олон нөхөртэй ч юм шиг замбараагүй авгай хүүхнүүд ч их байна. Нэг хүйсийн хүмүүсийн эрхийг хэт анхаарч хоосон өргөмжлөх юм бол монгол хүн цөөрч улс сүйрнэ.
2 | 1 Хариулах
Зочин [103.161.242.101] 2023/3/9
330 сумаа 200 болгоочээ, 10км-ийн зайтай олон сум бий дээрээс нь аймгийн төвийг тойрсон аймгийн төвтэй хэт 10км зайтай сумд ч олон бий. эдгээрийг сум биш багийн төв болгох хэрэгтэй
0 | 1 Хариулах
Зочин [122.201.22.248] 2023/3/9
Эмэгтэйчүүдийн эрх яах вэ? Үр хүүхдээ зөв эрүүл өсгөж айл гэрээ түвшин авч явах үүрэг нь хаачихав? Одоо эрхээ эдэлж байна гээд галзуу солиотой юм шиг авгай хүүхнүүд хэт олширч түүнийг дагаад хүүхдийн хүмүүжил сүйрч харгис муу санаатай нийгэм бүрэлдэж байна
2 | 0 Хариулах
💩💩💩💩💩 [66.181.183.85] 2023/3/8
ereenii yashkanuud darga marga boloj alaa maijij alia goshintoj ntr
1 | 1 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [46.27.145.211] 2023/3/8
Эр эм хоёрыг заавал ижил болгохгээд чичрээд байвал спортын уралдаан тэмцээнд эр эм хоёр хоёуланг нь ижилхэн өрсөлдүүл😅 Ялгахгүй нэг л тэмцээн хий тэнэгүүд ээ
0 | 1 Хариулах
💩💩💩💩💩 [66.181.183.85] 2023/3/8
hujaatai gupelzej hujaa shoozuuj hiij hulgai hiideg jungaa yashkanuud uudaa????
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [46.27.145.211] 2023/3/8
Дарга сайд цэргийн ЖАНЖИН 😏 нь эмэгтэйчүүд бол эмэгтэйчүүдийн эрх хангагдсан гэж үзэх үү💩 Тэгээд хүүхэд нялхсын,охидын,эхчүүдийн,эмээ нарын эрхийг хэн хамгаалах вэ????!
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [46.27.145.211] 2023/3/8
Эмэгтэйчүүдийг заавал хийх ёсгүй зүйлрүү нь албаар чихээд байгаа бол эрчүүдийг мөн хүүхэд нялхсын ажилруу чихэх хэрэгтэй шүү дээ 🤡🤡😤
1 | 0 Хариулах
Зочин [82.135.80.227] 2023/3/8
Сурсан мэдсэн зүйлтэй хүмүүсээ ажилуулах хэрэгтэй, хайран ажиллах хүчин! Дарга гэхээр л захирсан, зандарсан тесторин нь дэндсэн бух байх ёсгүй шүү 🤪. Эмэгтэйчүүдээ амжилт!
2 | 1 Хариулах
[66.181.190.196] 2023/3/8
nuli yankhan
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.199] 2023/3/8
Удирдах албан тушаал дээр эмэтэйчүдийг дардаг нь тооноос харагдана. Эрэгтэйчүүд голдуу шийдвэр гаргадаг учраас. Ер нол соц үеэсээ ухраад эргээд хуучинсаг эрс ноёлсон нийгэм болсон байлээ.
2 | 1 Хариулах
Зочин [202.179.21.199] 2023/3/8
Тал нь эмэгтэй байх боломжой. Эмэгтэйчүүд ганцхан аашаа татаад, ажил хэрэгч болбол өөр зүйлээр дутахгүй ялгаагүй. Ялгаа нь ааш.
0 | 1 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [79.116.108.111] 2023/3/8
Нүцгэн шалдан будмал авгай даргатай орон хэзээ ч өөдлөхгүй шүү
1 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [79.116.108.111] 2023/3/8
Эмэгтэйчүүд цаанаасаа байгалиасаа гэрт байхаар заяасан атал албаар өдөөж хөөргөдөж эрчүүдтэй ижил тэгш гадуур ажиллахаар хэн гэрт байж хэн хүүхэд гаргах билээ.иымэрхүү гадны золбин сатаануудын бодлогоор ажилаад байвал удахгүй Монголд ажиллах хүчгүй болж гаднаас өөр хүмүүсийг оруулах шаардлагатай болно!!!гэр бүл хүүхэд дэмжих бодлого явуулахгүй бол удахгүй улсаар чинь дүүрэн ганц бие хөгшчүүл дүүрнэ дээ 🆘🤡Бодлоггүй тэнэглэлээ зогсоосон нь дээр шүү
0 | 2 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [79.116.108.111] 2023/3/8
Эмэгтэйчүүдийг хөөргөдөж шааригдаж орхиод ажил хийлгээд тэрийгээ аягүй эмэгтэйчүүдийн эрх тэгш эрх ажиллах эрх гэж солиороод байгаа нь гадныхны хорт план нь төдий.эр эм хоёрыг хоёуланг нь зарцлах хорт план 🤦🏼‍♂️ Тэр тусмаа дарга цэргийн алба шүүхийн шийдвэр гаргах ажилд томилж түүгээрээ бахархаж байгаа нь мулгуу боол нам засагтай орны үнэн дүр зураг.
1 | 3 Хариулах
Зочин [103.57.93.151] 2023/3/8
эмэгтэйчүүд УИХ-д ороод эрэгтэйчүүдээсэ дутахгүй хулгай хийдгийг харлаа. одоо наад үлгэрэ боль
1 | 1 Хариулах
Juju [103.212.119.68] 2023/3/8
Suhbaatar duurgiin zasag darga uneheer daichin emegtei.Ajild n amjiit husyee
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.59] 2023/3/8
Засаг дарга хүүхнүүд ар гэрээ хаячихсан, ажлаа ч мэдэхгүй хачин болчихсон хүмүүс байдаг шүү.
1 | 0 Хариулах
Зочин [122.218.103.203] 2023/3/8
Ene olon sumaa tsuuluuchee!!!
2 | 2 Хариулах
Зочин [66.181.188.70] 2023/3/8
Tegeed ene tom gazar nutgaa ezengvi orhi geed bga ymu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.176] 2023/3/8
МАН -ыг дагаад хулгайч эмэгтэйчүүд ч ихэсч магад
7 | 1 Хариулах
ЭЭ дэ энэ [122.201.24.232] 2023/3/8
Болно болно..илүү хэрэггүй.. хүн биш болчихно.
4 | 0 Хариулах
hahhaa [202.66.60.166] 2023/3/8
sain bn, udur ireh tusam bagasah boltugai
3 | 0 Хариулах