Чингис хаан Үндэсний музейд “Үнэт Эрдэнийн чулуу” сэдэвт цуврал маркийн нээлт өнөөдөр боллоо.
Энэ удаагийн цуврал маркийн онцлогийн талаар "Монгол шуудан" ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар "Марк бол шуудангийн төлбөр төлсний гол баримт юм. Өнөөдөр "Үнэт эрдэнийн чулуу" сэдвээр дээжлээд Анар, Мана, Халтмар, Бадмаараг, Молор, Болор зэрэг 6 төрлийн хэлхээ маркийг гаргалаа. Үүнийг үнэт чулуунд зориулж гаргасан анхны марк хэмээн ойлгож болно. Дээрх гаргаж буй маркууд байгалийн талст байдлаар ямар нэгэн хүний гар оролцож засал хийгдээгүй үнэт чулууг дүрслэлээ" хэмээн хэлэв.
Урьд нь "Монгол маркт чулуун хөшөө, археологийн олдвор" сэдвээр 30 гаруй удаа, 2017 онд ШУТИС-ийн "Геологийн эрдэс баялгийн музей"-тэй хамтран "Есөн Эрдэнэ" сэдэвт хэлхээ марк гаргаж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!