Хөвсгөл нуурын эрэг, Хүй толгойн урд Хайчийн аманд "Хөх сувд-2023" мөсний баяр гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд болох гэж байна.
Энэ үеэр мөсөн сур, шагайн харваа, тэшүүр, мөс мөргөлдүүлэх, олс татах, мөсний волейбол зэрэг тэмцээн болж, тахтай морин чарга, тахтай хатирагч морьдын уралдааныг зохион байгуулдаг.
20 гаруй жилийн түүхтэй уламжлалт мөсний баяраар энэ жил 35 жуулчны бааз, 30 орчим гэр буудал, 12 зочид буудал, Guest House жуулчид, амрагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.
Өнгөрсөн жил уг баярт 10,000 гаруй аялагч оролцож, 3,000 орчим машин очсон байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!