Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улсын начин Н.Мустафа, Өвөр Монголын бөх С.Төмөрбаатар нарын бэлтгэл хийж буй агшин

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Саамай сумын залуу бөх Соёлтын Төмөрбаатар улсын начин Н.Мустафатай үндэсний бөхийн бэлтгэл хийхээр Монголд ирээд удаагүй байна. 

Тэдний бэлтгэлийн зааланд очиж, цөөн хором хөөрөлдлөө.

Цахим орчинд олны анхаарлын төвд ороод буй С.Төмөрбаатарыг Цагаан сараар барилдана гэх яриа гараад буй. Гэхдээ одоогоор бөхийн холбооноос барилдуулах эсэх албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа аж.  

С.Төмөрбаатар: Цагаан сарын барилдаанд оролцуулна гэвэл хийморио сэргээгээд барилдана

Залуу бөх С.Төмөрбаатар "Би хоёрдугаар сарын 11-ний орой Монголд ирсэн. Хилчин спорт хороон дээр улсын начин Н.Мустафа найзтайгаа бэлтгэл хийж байна. Хоёр сарын хугацаатай бэлтгэл хийнэ. Би хилээр гарч байхад фэйсбүүкээр намайг Цагаан сараар барилдах нь гэсэн мэдээлэл явж байсан. Яг орно гэж яриагүй. Хэрэв оруулбал хийморио сэргээгээд барилдана даа.

Цар тахлаас өмнө "Өлгийн хүчтэн" дэвжээн дээр тухайн үед улсын начин байсан Б.Серик, аймгийн арслан Н.Мустафа нартай үндэсний бөхөөр бэлтгэл хийдэг байсан. Монгол бөхийг алхам, алхмаар сурна даа. Монголд гурван жил ирээгүй сайхан байна" хэмээн ярив.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Одоогоор С.Төмөрбаатар нь С.Багахүү багштай Хилчин спорт хороонд бэлтгэл хийж байна. 

"С.Төмөрбаатар барилдана гэвэл гаднаас ирсэн зочин бөх гээд барилдуулж болдог. Өөрөө бол барилдаж болно гэдгээ хэлсэн. Одоогоор манай Хилчин спорт хороон дээр сарын хугацаанд бэлтгэл хийхээр тохирсон. С.Төмөрбаатар Монголын үндэсний бөхийн мэх, мэдрэмж гэх мэт зүйлсээс суралцан, өөрийгөө хөгжүүлэхээр явж байгаа нь сайн байна. Биднээс сурсан зүйлээ Өвөр Монголдоо хэрэгжүүлэхээр бэлтгэлээ сайн хийгээд явж байна" хэмээн Хилчин спорт хорооны дасгалжуулагч, цэргийн ахмад, улсын начин С.Багахүү ярив. 

Улсын начин Н.Мустафа түүний сайн найз тэд анх 2016 онд Өвөр Монголын "Алтан бүс" барилдаанд оролцох үеэр анх танилцсан аж. Түүнээс хойш хамтдаа бэлтгэл хийдэг болжээ.

Н.Мустафа: Найз маань ирээдүйд том бөх болно гэж боддог

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын начин Н.Мустафа "WeСhat-аар холбогдож байгаад 2017 оны үед анх Монголд ирж бэлтгэл хийж байсан. Найз маань их их цайлган залуу. Бид дөнгөж танилцаад, биесээ мэдэхгүй шахам байхдаа Өвөр Монголын хошуугаар аялж байсан. Одоо ч гэсэн байгаагаараа, сайхан байна.

Аялга нь өөр болохоор нэг нэгнээ шоолж, дуурайж ярьдаг байсан. Сүүлдээ түүндээ уусчихсан. Өвөр Монголын алдарт Д.Баярбаатар аварга С.Төмөрбаатарыг том бөх болно гэж байсан. Тиймээс ч сайн барилдаж байгаа. Нас залуу байгаа учраас цаашдаа том зорилго тавиад хол явах байх аа. 

Монголд цаашдаа барилдах зорилго байхгүй болов уу. Найз маань ирээдүйд том бөх болно гэж бодож явдаг" хэмээн ярилаа.

Улсын начин Н.Мустафа, Өвөр Монголын залуу бөх С.Төмөрбаатар нарын бэлтгэлийн агшны гэрэл зургуудаас хүргэж байна.

ФОТО:

Гэрэл зургийг Б.Бямба-Очир(MPA.MN)

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг