Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС-ийн битүүний хичээлийг энэ Бямба гарагт, шинийн 4-ний хичээлийг дараагийнх нь Бямба гарагт оруулах чиглэл гарчээ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр хэлэлцжээ.

Энэ тухай Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир "Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах чиглэл өгөх тушаал өнөөдөр албажна. 

  • Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны Даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гарагт шилжүүлэх,
  • Шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийнх нь Бямба гарагт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа. 

Сайдын тушаал гармагц, албажиж, аймаг, орон нутгийн Засаг дарга нарт хүргүүлэх болно" гэв.