Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекистаны "СамАвто" үйлдвэрийн автобусыг үнэгүй авчирсан, нийслэлийн нийтийн тээвэрт туршилтаар явуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Узбекистан улсад үйлдвэрлэсэн автобусыг нийтийн тээвэрт туршилтаар явуулахаар болжээ.

Тодруулбал, тус улсын "СамАвто" компанид үйлдвэрлэсэн SAZ LE60 маркийн хоёр автобусыг маргааш НЗДТГ-т хүлээлгэн өгөх юм байна. 

Автобусыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, “СамАвто” компанийн Орлогч захирал Ярашев.И.Т нар 10:00 цагт хүлээлгэж өгөхөөр товложээ.

Уг хоёр автобусыг үнэгүй авчирсан бөгөөд туршилтаар явуулна гэдгийг албаны эх сурвалж тодотголоо.