Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үзэсгэлэн

Т.Буяндэлгэр, iKon.mn
2023 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тус ойд зориулсан шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнгийн онцлох зүйл нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойн сэдэвт хэлхээ марк юм.

Энэхүү марк нь Монгол Улсын шуудангийн анхны марк буюу 1924 оны "Элдэв-Очир", Англид хэвлэгдсэн дэлхийн шуудангийн анхны марк болох 1840 оны "Хар Пенни"(Penny Black), Монгол-Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн логог дүрсэлсэн байлаа. 

Хэлхээний чимэглэл хэсэгт Монгол, Британийн төрийн далбаа, Отгонтэнгэр хайрхан, шуудан өртөөний гэрүүд, нүүдэллэж буй гэр тэрэг, гэрэгэ барьсан буухиа шуудангийн элч, Английн далайн шуудан тээврийн далбаат онгоц, дундад зууны үеийн шуудангийн байр, дөрөвлөсөн морьтой шуудангийн сүйх тэрэг зэргийг тус тус зохиомжилсон байв.

Маркийг бүтээхэд Гадаад Харилцааны Яамны Европын газар, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, "Рояаль Мэйл" Британийн шуудангийн алба, маркийн зөвлөх, ахмад дипломатч О.Батсайхан нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг материалаар ханган хамтарч ажиллажээ.

Монгол маркийн түүхэнд Британийн холбогдол бүхий сэдвээр Хөл бөмбөгийн ДАШТ(1966,1978,1982,1998, 2002), Нислэгийн түүх(1978), Далбаат хөлөг онгоц(1981), Агаарын бөмбөлөг(1982), Нохой(1984,1991), Автомашин(1986), Сүүлт од(1986), Дэлхийн маркийн үзэсгэлэн "Лондон"(1980,1990), Диана гүнжийн дурсгал(1997,2008), Хүн төрөлхтний түүх(2002), Хатан хаан Элизабет II(2008), Хун тайжийн хурим(2011), Олимпын тоглолт Лондон(2012), Битлз хамтлаг(2013), Дэлхийн нэрт эрдэмтэд(2014) зэрэг олон марк шуудангийн гүйлгээнд гаргаж байжээ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг