УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол "Казино байгуулбал Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөж өгөхийг нэг казино байгуулж харах юм. Онгоцны буудлынхаа ойролцоо казино байгуулах нь зөв гэж үзсэн. Ер нь бол казино гэдгээс айх зүйл байхгүй гэдгийг олон улсын судалгаа нотолж харуулсан.
Казино байгуулагдсанаар тухайн бүс нутагт үйлчилгээний аялал жуулчлалын томоохон цогцолбор, олон мянган ажлын байр бий болно. Эдийн засгийн өгөөжийн хувьд 15,000 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломжтой.
Казино байгуулахаас айх зүйл байхгүй гэдгийг олон улсын судалгааны дүнгүүд нотолж харуулсан байдаг.
Түүнчлэн худалдаа үйлчилгээний төвүүд байгуулагдана. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, эрүүл мэндийн ухаалаг хотхон, мэдээлэл технологийн болон олон улсын санхүүгийн төв байгуулагдах ёстой гэж үзэж байгаа. Дэлхийн олон улс орнууд казиногийн орлогын татваруудыг тодорхой зүйлд зарцуулдаг. Тухайлбал, БНСУ аялал жуулчлалыг хөгжүүлэх сандаа 10 хувийн татвар авдаг. Мөн боловсролын салбартаа зориулж дөрвөн хувийн онцгой албан татвар авч байна. Ийм туршлагууд бий. Дэлхийд байгаа хамгийн сайн загварын туршлагыг бид авсан" гэдгийг хэллээ.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!