ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баатарбилэг: Хөгжлийн Банкнаас зээл авч импортын өндөгний хэрэглээг 40 хувиар бууруулсандаа бид баярладаг

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
зургийг MNB шууд дамжуулалтаас ашиглав.

УИХ дахь Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Хөгжлийн Банкнаас "НВЦ" ХХК-ийн Хөдөө аж ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрийн цогц төсөл"-д 21 сая ам.долларын санхүүжилт олгожээ.

Одоогийн байдлаар 19.37 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч "НВЦ" ХХК нь 13 удаагийн гүйлгээгээр 2.7 сая ам.долларыг гэрээнд зааснаас бусад төлбөр тооцоо, хамаарал бүхий этгээдэд хөрөнгө оруулалт, хоорондын тооцоо утгаар шилжүүлсэн. Мөн Хөгжлийн Банкнаас авсан зээлийнхээ 9.7 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласныг дансны хуулгаар нотлогдсон гэдгийг шинжээч хэллээ.

Зээлийн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "НВЦ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Баатарбилэгээс асуулт асуув.

-Хөгжлийн Банкнаас зээл авах үед танай компани ХасБанканд 2.6 сая ам.долларын өртэй байжээ. Энэ нь шинээр зээл авахад боломжгүй зүйл. Юунд найдаж Хөгжлийн Банкнаас зээл авах хүсэлтээ гаргасан бэ?

“НВЦ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Баатарбилэг: Таны асуултад хариулахын тулд үйлдвэрлэл эхэлсэн түүхийг танилцуулах шаардлагатай. Тухайлбал, манай байгууллага 1998 оноос эхлэн импортын өндөгний бизнес эрхэлж байгаад 100,000 шувууны аж ахуйгаа эхлүүлсэн.

Үргэлжлүүлэн 2011 онд нэг сая толгой шувууны төслийг арван хүний бүрэлдэхүүнтэй нэг жил гаруй хугацаанд бичсэн. Төслийнхөө хүрээнд 20 улсын 30 компанид судалгаа хийсэн. Шувуу тэжээх сүүлийн үеийн технологийг нэвтрүүлье, хөгжүүлье гэсэн боловч тухайн үеийн арилжааны банкууд зөвшөөрөөгүй. Тэгээд бид Германы Хөгжлийн Банктай 2013 онд холбогдож, 25 сая ам.долларын зээлийг манайд олгохоор болсон билээ.

Бид тухайн үед ХасБанкнаас гүүрэн санхүүжилт аваад төслөө эхлүүлсэн байв.

Гэтэл 2013 оны есдүгээр сард Германы Хөгжлийн Банкнаас авах ёстой 25 сая ам.долларын зээлийг 11 сая ам.доллар болгож бууруулсан. Тэд шалтгаанаа тайлбарлахдаа "Танай улсад эдийн засгийн хямрал болох гэж байна" хэмээгээд 11 сая ам.долларыг олгосон.

Төслийн үе шат нь

  1. 300,000 шувуу, 100,000 дэгдээхэй, дэд бүтэц
  2. 300,000 өндөглөгч, 100,000 дэгдээхэй
  3. 400,000 шувуу худалдаж авах байв.

Бид зээлээ аваад эхний үе шатныхаа ажлуудыг 2014 онд бүрэн хийж дуусгасан ч санхүүгийн хямрал эхэлсэн юм. Тэр үед ам.долларын ханшийн зөрүүгийн дарамт байсан уу гэвэл байсан.

Үүний улмаас Монгол Улсын Хөгжлийн Банканд санал тавьсан. Бидний хэрэгжүүлж буй төсөл Хөгжлийн Банкны тухай хуульд заасанчлан Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого дахь импортыг орлох, ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бүтээхэд нийцэж байгаа.

2017 оны есдүгээр сард 21 сая ам.долларын зээл авсан. Хоёр үе шаттай зээлийн мөнгө орж ирсэн.

Зээлийн 50 хувь нь төслийн нэгдүгээр үе шатыг дахин санхүүжүүлэх, 50 хувь нь төслийн хоёрдугаар үе шат буюу дөрвөн дэд төслийг санхүүжүүлсэн.

Төв аймгийн Баянчандмань суманд 2013 онд өөрсдийн хөрөнгөөр фермээ бариад ажлаа эхлүүлж, эрсдэлээ үүрсэн юм.

Хөгжлийн Банкнаас зээл авсны дараа хоёр жилд нь хүүгийн төлбөрийг төлж, 2020 оноос үндсэн зээлээ төлөх байсан боловч цар тахлаас үүдэн төсөл хоёр жил хойшилсон.

Гэхдээ энэ хугацаанд бид тодорхой хэмжээнд төлөлтөө хийж, үйлдвэрлэл, төслийн ажлаа зогсоогоогүй.

Тухайн үеийн ШӨХТГ-ын дарга, одоогийн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ намайг өрөөндөө дуудаж "Хүнсний хангамж хүнд байгаа учир үйлдвэрлэлээ зогсоож болохгүй, мөн үнээ нэмж болохгүй" гэдгийг хэлсэн байдаг.

Бид хэлсэн амандаа хүрч хоёр жил шүдээ зуугаад өнгөрсөн. Улмаар 2021 оны арванхоёрдугаар сард төслийн хоёрдугаар үе шатыг бүрэн дуусгаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 700,000 толгой шувуутай байгаа бөгөөд 50 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. Орон нутагт 200 гаруй, Улаанбаатар хотод 300 гаруй ажлын байр бий болгосон.

2022 онд 440 сая өндөг борлуулагдсаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Үүнээс 200 орчим сая өндгийг манайх худалдан борлуулж байна. "НВЦ" нь импортыг 40 хувиар бууруулж, жилд татварт 10 гаруй тэрбум төгрөгийг төлж, хүнсний хангамжид бодит хувь нэмэр оруулаад байгаа юм. Хөгжлийн Банкнаас зээл авч энэхүү төслөө хэрэгжүүлсэндээ манай хамт олон маш их баярладаг, хайрладаг.

Манайхыг зээл авахад улс төрд нөлөө бүхий хүн тусалсан, дэмжсэн зүйл байхгүй. Хэн нэгэнд найдаагүй. Германы Хөгжлийн Банктай харьцсан учраас улсынхаа Хөгжлийн Банканд үнэн учраа хэлж, тайлбарласан. Улс оронд хэрэгтэй, чухал төсөл гэж итгэж найдаад зээлийн материалаа өгсөн. Мөн төслийн нэгдүгээр үе шат хэрэгжсэн байсан учраас бид өөрсдөдөө илтгэлтэй байсан.

ШУУД ҮЗЭХ:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
48
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.109] 2023/1/21
Асуулт асуусан мөнхцэцэг авгайг хариултаараа нам цохижээ гоё юма ккк
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.251] 2023/1/21
Хулгай хийж.худал үгээр үгсэж тохироод зохион байгуулалттай бичиг баримт бэлдээд сурчихсан.Хэрэгтэй.хэрэгцээтэйг мэдэрч хулгайлдаг хулгайч нарыг 20х20 жилийн ял өгч дараа дараагийн залилагч.авилгач нарт айдас мэдрэмж өгөх ёстой.Ард иргэд нь хоосон.уйлж цөхөрч байхад хоолтой хонож байгаа хүмүүс битгий хулгайч нарыг өөгшүүлээд бялдуучилж сэтгэгдэл үлдээ.Удахгүй ийм хулгайч нараас болж зарим биш.бүх ард түмнээрээ уйлах цаг ирэхгээд байна.Ухаарч хандаж үз.
0 | 0 Хариулах
Зочин [1.230.76.219] 2023/1/20
Хятад луухаан байна шдээ
0 | 0 Хариулах
зочин [66.181.177.214] 2023/1/20
НВЦ-ын захирлын хүү нь биз дээ, ямар ч хөгшин царайтай юм бэ дээ.
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.4] 2023/1/20
Наад чинь бодитой л төсөл байна шдээ. Манайх өдөр бүр л өндөг идэж байна.
0 | 0 Хариулах
Ийм төслүүдээ дэмжээд өгөх хэрэгтэй [148.81.188.150] 2023/1/20
Ийм улсдаа хэрэгтэй төслүүдээ харин ч сайн дэмжээд өгөх хэрэгтэй
2 | 0 Хариулах
Ийм төслүүдээ дэмжээд өгөх хэрэгтэй [148.81.188.150] 2023/1/20
НВЦ-ийн төсөл бол маш хэрэгтэй, чухал төсөл байна
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.110] 2023/1/19
Avi;gal ugsun avsan asuudluud baigaa met l nuutsiin zeregleltei bur UIH gishuuniig tatah asuudal yarigdaj baigaa met sejuur yariad baih uym. Ulsturchid ingej biznesuudiig alaad baigaa uym.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.110] 2023/1/19
Ug ni zuv tusul gehdee neg heseg casino toglood mungugui gej heseg guriisen gej yaridag uym baina lee
2 | 0 Хариулах
Zochin [103.57.94.240] 2023/1/19
Ulsdaa vneheer tom bvteen baiguulalt hiij Mongol ulsiig Mongol Bayn undugtei bolgoj ugsund bayarlalaa mundag hudulmurch zaluu Amjilt . Ulsaas bvvr ih demjih heregtei
3 | 1 Хариулах
Зочин [202.21.108.21] 2023/1/19
Өндөгний үнэ буурсан уу мал минь. Харинч Орос өндөг хямдхан орж ирдэг бсан шүү
1 | 3 Хариулах
Зочин [202.21.108.172] 2023/1/19
Хөгжлийн банкаар үнэнхээр улс төржиж байна Өөрсөдөө хамааралтай төрийн өмчит компаниуд нь хэдэн зуун тэр бумаар цусалж идэж уучихаад байхад тэднийгээ ярьдаггүй ээ
3 | 0 Хариулах
Zochin [66.181.189.89] 2023/1/19
Амьдралд бууж өгөөгүй хүмүүс л амжилттай явдаг. Ядарч болно, ганцаардаж болно, шантарч болно, уйлж болно... Харин хэзээ ч битгий бууж өг... Хэн ч чамайг юу ч гэж хэлсэн.... Хэзээ ч бүү гутар... Амжилттай яваа хүмүүс амжилтыг хүлээн суудаггүй, харин тэмцэж бүтээдэг....Алхам алхмаар тогтмол урагшлахыг байнга хичээ. Бороо асгах шиг амжилт гэнэт ирэх нь бараг үгүй шүү дээ.Амьдралд унасан уу? Бос!!! Нулимс унaгаж байна уу? Арч!!! Өвдөж байна уу? Тэвч!!! Гомдож байна уу? Март!!! Яаж гэж үү? Хүсэл мөрөөдөлдөө үнэнч бай.Эцэст нь Үндэсний хэмжээний том аж ахуйгаа байгууллаад төсөлөө амжилттай дуусгаад өр зээлээ төлөөд хүсэл мөрөөдлөө биeлүүлээрэй улс эх орныхоо төлөө хийж буй том үйл шүү.амжилт.
4 | 1 Хариулах
Зочин [122.201.19.4] 2023/1/19
Зээлийг Зориулалтын дагуу зарцуулаагүй гэхэд мундаг залуу шүү ч гэх шиг
0 | 1 Хариулах
Zochin [202.126.90.129] 2023/1/19
Хөгжлийн банкны зээлийг зориулалтын дагуу цогц өндөгний үйлдвэрийг бүтээн байгуулж эх орныхоо хөгжил дэвшилд асар их өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн НВЦ ХХК нь хамт олонд талархал илэрхийлж амжилт хүсье.
3 | 0 Хариулах
Zochin [66.181.161.11] 2023/1/19
Ur shimiig ni mongolchuud hurtej yvaashte.Unsesnii uildverleleeree mongolchuudaa buren hangah gj zutgej yvaa hudulmurch humuusee demjih heregteishte.Minii oir dotniihon huuhduud bugd Bayngiin undgugund durtai.
2 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2023/1/19
Ядаж үр шимийг нь ард иргэд нь хүртсэн зээлдэгч
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.53] 2023/1/19
iim tosolvvdiig uls oron ulam demjih heregtei
5 | 0 Хариулах
Zochin [202.126.90.71] 2023/1/19
Хийсэн юмтай хүн арай өөр юм.Зээлээ юун зориулалтын бусаар ашигласан гэж харин ч зориулалтаар нь ашигласан байна ш дээ.Ийм төсөлд харин ч зээл өгсөн хүмүүст талархаж байна.Монголд үйлдвэр эрхлэнэ гэдэг үнэхээр хэцүү эрсдэл өндөр энэ бизнeсийг авч яваа энэ залууд талархаж байна.
6 | 1 Хариулах
зочин [202.21.101.186] 2023/1/19
Хэлэх үгтэй хийсэн ажилтай залуудаа. Шантрахгүй урагшаа залуу минь
4 | 1 Хариулах
Зочин [202.21.101.186] 2023/1/19
Хийсэн юмтай хэлэх үгтэй л залуу байна. Хөгжлийн банкний хөрөнгө оруулалтыг газар буулгасан маш том бүтээн байгуулалт хийсэн ,цаашид Монгол улсад үр өгөөжтэй төсөл хэрэгжүүлсэн л байна ш дэ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.30] 2023/1/19
Uuu yariad A geheer urdaasan Ya geed , harvaas oilgomjtoo baihad. Ogson avsan bugd bitehguie yavdag gazarluga yav.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.52] 2023/1/19
Зүгээр хөгжлийн банк дээр хэн хүссэн нь буцааж төлөх шаардлагагүй зээл шааж байна гэхээр нь очоод авсан, одоо харин сдакууд мөнгөө буцааж нэхээд байна гээд хэлээч
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.129] 2023/1/19
Улсын хөгжлийн банкнаас ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИД зээл авч ашиглахгүй бол өөр хэн авч хэргийг нь гаргах вэ? #НВЦ #Баянөндөг 👏👏👏
2 | 0 Хариулах
Zochin [202.21.101.186] 2023/1/19
Awsan zeeleeree buteen baiguulaltaa hiichij harlaa, uzlee. Ineheer mundag yumaa. Iim 100 kompani mongold baiwal manai ediin zasag boschih bh
3 | 0 Хариулах
zochin [103.161.242.181] 2023/1/19
zov
0 | 0 Хариулах
[103.212.118.220] 2023/1/19
shaa hujaa
0 | 2 Хариулах
Зочин [192.82.78.129] 2023/1/19
Henii troll ve ooroo
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.129] 2023/1/19
Маш их том бүтээн байгуулалт босож байгаа тул төр засаг дэмжээсэй гэж хүсэж байна. Амжилт хүсье
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.213] 2023/1/19
Нөгөө хуурай сүүний үйлдвэр барина олон сая доллар хулгайлсан манын хулгайч батэрдэнээ хэзээ шүүх вэээээ
2 | 0 Хариулах
иргэн [192.82.72.191] 2023/1/19
Монгол шиг гаднаас өндөг импортлодог улс дэлхийд байдаггүй гэсэн шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.231] 2023/1/19
Ene zaluu bol hudulmurlusun hvn shig bhii hanshiin zurvv vniin daramt gj bodit zvil zeelee tulchihuur hvn bn asuudalgui
3 | 0 Хариулах
Даваасүрэн [202.126.89.186] 2023/1/19
Үнэхээр мундаг зоригтой залуу бизнесмен. Нүдэнд харагдаж гарт баригдах юм хийсэн бна. Евро стандартын үйлдвэр. Үндэсний үйлдвэрээ төр бодлогоор дэмжмээр бнаа. Урт хугацаанд ашигаа өгөх төсөл. Нэг ёсондоо шувууны аж ахуйн кластр гэж ойлгосон.
8 | 0 Хариулах
Зочин [103.212.116.126] 2023/1/19
hun zuv yum hiih gj bhad ter lalriin hulgaich gishuun baatarbileg shovgor avaad l hevtej bsan bhnee
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.242] 2023/1/19
УРТ ХУГАЦААНДАА АШИГАА ӨГӨХ ХЭРЭГЖЭЭД БОСЧИХСОН ТӨСЛҮҮДЭЭ АВЧ ҮЛДЭЭД ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ТӨНӨГ ТӨХӨӨРӨМЖ БОЛЧИХСОН ЮУ Ч ХИЙЖ БОСГООГҮЙ АШИГГҮЙ ЯВЦГҮЙ ТӨСЛҮҮДИЙН БУРУУТАЙГ НЬ ОЛЖ ТОГТООГООД ХАРИУЦЛАГА ТООЦООД ЯВАХ ХЭРЭГТЭЙ. БҮХ ТӨСЛҮҮДИЙН ЦААНА БАНК ХАРИУЦЛАГА АЛДСАН ЗҮЙЛ ИХ БАЙНА ЛЭЭ.БАРУУН СОЛГОЙГҮЙ ЗЭЭЛ ОЛГОСОН БАЙНА ЛЭЭ.
6 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/1/19
Bugdene deer ni hereg uuseg.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.233.179] 2023/1/19
Хийсээр ирсэн, хийсээр байгаа үйлдвэрлэгчидээ дэмжээ
5 | 0 Хариулах
Зочин [202.131.233.179] 2023/1/19
Өндгөөр өөрсдийгөө бүрэн хангамаар, ийм төслийг дэмжих зөвөө
9 | 0 Хариулах
Зочин [66.181.160.47] 2023/1/19
үндэсний хэдэн ААН-үүдийг бол дэмжинэ монголд юм хийх ямар хүнд билээ гэтэл том эрсдэлтэй салбарыг өдий зэрэгтэй авч яваа нь мундаг байна. МАНингийн хэдэн хулгайч шиг ирээдүйн ашигаас төлнө гээд зүгээр цаасан дээр байдаг компаниар хэдэн их наядыг аваад алга болсон биш.
9 | 3 Хариулах