Канадаас гаралтай, дэлхийд хоккейн тэргүүлэгч “Bauer” хоккейн брэнд Монголд албан ёсоор Хан-Уул дүүрэгт байрлах Зайсан Скүэр төвийн 2 давхарт нээгдлээ.
Бауэр брэнд нь 1927 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тэшүүрийн ирийг нь гуталд бэхэлсэн загварыг үйлдвэрлэсэн анхдагч компани юм. Түүнчлэн 100 орчим жилийн хугацаанд тэргүүлэх зэрэглэлийн бүтээгдэхүүн, хэрэгслийг үйлдвэрлэж, дэлхийн өнцөг булан бүрд түгээж, хоккейн салбар дах шилдэг брэндүүдийн нэг болж чаджээ. Хоккейн спортоор хичээллэгч, тоглогч, сонирхогч хүн бүхнийг дэмжиж, амжилт гаргахад тусалдаг Bauer брэндийн дэлгүүрт та бүхнийг урьж байна.
Та бүхэн “Bauer” брэндийн дистрибьютор дэлгүүрээс хоккейн тэшүүр, цохиур, дуулга, хамгаалалтын хэрэгслүүд мөн дугуйт тэшүүр зэрэг чанартай, загварлаг бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой.
“Bauer” брэнд нь 1933 онд гуталд ир суурилуулж анхны тэшүүрээ бүтээж байжээ. 1969 онд алдарт “Supreme 91” тэшүүр нэрт тамирчид болох Бобби Орр, Бобби Халлтай хамтран ажиллах болсноо зарласан. Дараах жилүүдэд гол технологи болох “Tuuk” ирийг танилцуулж, өнөөг хүртэл тэшүүрийг илүү хөгжүүлж, чанар болон хэрэглээг дэвшүүлсээр байгаа билээ.
Хоккейн спортын салшгүй нэгэн чухал хэрэгсэл бол хамгаалалтын дуулга билээ. Тэгвэл та өөрийгөө болон хүүхдээ хамгаалах дуулгыг “Bauer” брэндээс авах боломжтой.
Дуулгыг зөвхөн мэргэжлийн хоккей тоглогч гэлтгүй гулгах хүн бүр өмсөж болох ба хос нягтаршилтай “4500” дуулга нь толгойг маш сайн хамгаалаад зогсохгүй, сонгодог “VN” хөөсөн доторлогоотой технологи нь доргилтоос хамгаалж, тав тухтай байлгахаар бүтээгдсэн байна. Давхар хэмжээ тохируулах функц нь хэрэглэхэд хялбар ба хэдхэн секундийн дотор хийх боломжтой.
Сонирхогчид болон мэргэжлийн хоккейн лигийн түвшинд хүртэл гайхагдах чанартай, загварлаг, технологиороо “Bauer” брэнд нь дэлхийд тэргүүлсээр байна.
Мэргэжлийн хоккейн тамирчин болон сонирхогч та бидний хамгийн сайн хамтрагч бол хатуугаас хамгаалах, хүйтнээс дулаацуулах, зууралт сайтай бээлий юм. “Bauer” брэндийн бээлий нь олон жилийн турш хэрэглэгчдийн сонголт байсаар ирсэн. Загвар өнгөний сонголтоос гадна хуруу болон гарны бүх хэсгийг хамгаалж, чөлөөтэй хөдлөх боломжийг олгодгоороо “Bauer”-н бээлийнүүд алдартай.
“Bauer” цохиурууд нь хөнгөн, хурдан цохиход тун хялбар, бат бөх чанараараа онцлогтой. Анх удаа “Boron” шилэн шинэ технологийг ашиглаж, бат бөх стандарт материалыг цохиурт оруулж өгсөн. Дамжуулах болон олон өнцгөөс цохиход гарын хөдөлгөөнтэй төгс уусах хөнгөн цохиур нь тоглогчийн биеийн нэг хэсэг мэт л байдаг. “Nexus”-н цохиурт өргөн ашиглагддаг “Sync” технологи нь жинг багасгахын тулд дэвшилтэт материалуудыг ашиглаж, гарт хөвөх мэдрэмжийг төрүүлдэг.
“Bauer” элит түвшний роллик нь тав тух, зөөлөн гулгалт, төгс зохицлыг шингээсэн байдаг. “Curv Composite” нь одоо цагийн шилдгүүдийн нэг ба жин, хариу үйлдэл, дулаанаас тогтдог.
Тэгвэл өнгөрсөн жилүүдээс ялгаатай нь “Bauer”-н роллик нь уламжлалт өргөнөөс “3D Fit” буюу “Fit 2” өргөнийг ашиглаж эхэлсэн. Мөн ролликны хоншоор хэсгийг бат бөх хийж, хэлбэржүүлсэн. Шинээр гарсан “Flex Facing System” нь ролликны ертөнцөд асар том дэвшил хийгээд байгаа юм.
Тоглогчдод маш зөөлөн тав тухтай гулгах боломжийг олгож, хажуу талын уян хатан байдлыг нэмэгдүүлж, урагш гулгахад илүү хялбар болсон.
Дистрибьюторийн тухай
ЭДЭС Трэйдинг ХХК нь 2020 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Монголын хэрэглэгчдэд Герман, Их Британи, Норвеги улсын өндөр зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнүүдийг нэрийн дэлгүүрээр дамжуулан хүргэдэг бөгөөд Bauer брэндийн дэлгүүрийг энэ оны эхээс албан ёсоор ажиллуулж эхлээд байна.
Хаана: ХУД, 11-р хороо, Зайсан Скүэр 2 давхар
Холбоо барих: 7777-0762
Инстаграм: pes_hockey_store
Фейсбүүк: PES Hockey Store
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!