Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

СТАНДАРТ: Авто зам дагуу ногоон байгууламж төлөвлөж дуу чимээг бууруулна

Т.Буяндэлгэр, iKon.mn
2023 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хотын стандарт, хяналтын газраас Дуу, чимээний бохирдлын менежментийг боловсруулж, иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулж байна.

Уг менежментэд Дуу чимээг хэмжих зориулалттай мэдрэгчийг гудамж, замын ухаалаг гэрэлтүүлгийн системд (Smart street light) холбон суурилуулах боломжтой гэж тусгажээ.
зураг
 
зураг
 

Төлөвлөлтийн ерөнхий шаардлага

зураг
 

Дуу чимээний бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах үйл ажиллагаанд дараах ерөнхий шаардлагыг хангасан байх:

  • Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн үе шатанд дуу чимээний аюулгүйн төвшинд тавигдах төлөвлөлтийн шаардлагуудыг харгалзан үйлдвэрийн бүс буюу бие даасан үйлдвэр, эрчим хүчний объект, агаарын тээвэр, төмөр зам, гудамж замын сүлжээний дуу чимээний картыг гаргах шаардлагатай
  • Барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах үе шат бүрд дуу чимээнээс хамгаалах арга хэмжээг заавал тусгана.
  • Үйлдвэрийн бүсийн ариун цэвэр эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд орон сууц, цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн байгууллага, амралт, биеийн тамирын байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болон цэцэрлэгжсэн талбай байрлуулахыг хориглоно.
  • Орон сууцны хорооллын төлөвлөлтөд үйлдвэрийн болон эрчим хүчний газар, авто зам, төмөр зам, нисэх буудал, тээврийн газар эрүүл ахуй, хамгаалалтын бүсчлэлийг төлөвлөж дагаж мөрдөх шаардлагатай.
  • Барилгын дэлгэц талд Орон сууцны бус зориулалттай дэлгүүр, гарааш, ахуйн үйлчилгээний барилгыг ашиглана. Эдгээр барилга нь гол төлөв хоёр давхраас илүүгүй өндөрт байдаг учир халхлах үр нөлөө бага байна. Хамгийн үр нөлөөтэй нь дуу чимээнээс хамгаалагдсан олон давхар орон сууцны болон засаг захиргааны барилга байна.
зураг
 
  • Хүн, ажиллаж амьдрах зориулалт бүхий барилгыг дуу чимээний тархалтыг хязгаарлах ямар нэгэн хаалтгүй тохиолдолд дуу чимээний эх үүсвэрээс хамгийн багадаа 100 метрийн зайд төлөвлөнө.
  • Орон сууцны барилгыг дуу чимээнээс хамгаалахдаа гал тогоо, ариун цэврийн өрөө, шат, цахилгаан шат, коридор, түүнчлэн 3 болон түүнээс олон өрөөтэй айлын нэгээс илүүгүй өрөөг дуу чимээний эх үүсвэр(гол зам)рүү чиглэсэн байхаар тооцсон байх.
зураг
 

Дуу чимээний бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ:

-дуу чимээний бохирдол үүсгэж байгаа тухайн байршилд /эх үүсвэрт/;

-дуу чимээ тархах явцад;

-дуу чимээний бохирдолд өртөж байгаа байршилд /хүлээн авагчид/ гэсэн үндсэн гурван чиглэлд тулгуурлана.

Ногоон байгууламжийн төлөвлөлт

Дууны долгионыг сарниулах зорилгоор зохих хэмжээний ногоон байгууламжийг төлөвлөвөл зохино.

зураг
 
зураг
 
  • Хүн амын нягтаршил ихтэй хэсэгт оршин суугчдыг дуу чимээний бохирдлын сөрөг нөлөөллөөс хамгаалахын тулд цэцэрлэгт хүрээлэн, орон сууц, эмнэлэг, сургууль зэрэг олон нийтийн барилгын ногоон байгууламж, тоглоомын талбай гэх мэтийг төлөвлөнө.
  • Томоохон цэцэрлэгт хүрээлэнд дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээ 45 дБА-аас хэтрэхгүй байна.
  • Хотын төвийн орон сууц, олон нийтийн барилгын ногоон байгууламжийн бүс дэх дуу чимээний төвшин, орчны дуу чимээний төвшнөөс 6 дБ-ээр бага байна.

Авто замын төлөвлөлт

  • Авто замын дагуу зохих зай талбайтай нөхцөлд ногоон байгууламж төлөвлөж дуу чимээг бууруулна.
  • Тээврийн хэрэгслийн дуу чимээнээс тусгаарлах зорилгоор авто замын дагуу 1 метрээс багагүй өргөнтэй ногоон зурвас төлөвлөнө.
зураг
 

Төмөр замын төлөвлөлт

  • Төмөр замаас үүсэх дуу чимээг багасгах зорилгоор зөрлөгийг суурьшлын бүсээс 100 метрээс багагүй зайтай байхаар төлөвлөнө.
  • Төмөр замын ачаа, тээш ангилж, ялган хуваарилах станцыг хот,суурьшлын бүсийн гадна байрлуулна.
  • Төмөр замаас үүдэлтэй дуу чимээг бууруулахын тулд галт тэрэгний хурдад хязгаарлалт хийх, явах чиглэл, цагийн хуваарийг өөрчилнө.
зураг
 

Дуу чимээний бохирдлын стандартын төслийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.