Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Money Mongolia 2023” Winter Conference арга хэмжээ болно

ikon.mn
2023 оны 1 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын хөрөнгө оруулагчдын клубээс хоёр дахь удаагаа, Монгол Улсын иргэдэд санхүүгийн боловсрол, тэр дундаа дотоодод болон гадаад хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад санхүүгийн мэдлэг олгох, Монгол Улсын Төв Азийн санхүүгийн нэг томоохон тоглогч болох дунд хугацааны зорилгод хувь нэмрээ оруулахад Монголын санхүүгийн зах зээлийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах зорилгоор Сингапурын TIW Capital Group-тэй хамтран "Money Mongolia 2023" Winter Conference арга хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хаалттай хүрээнд зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ нь Private Bank and Wealth Management сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд 1990 оноос хойш зах зээлийн харилцаанд шилжсэн Монголын эдийн засагт Энтрэпрэнэрүүдийн үе 1990-1997 он, Гэр бүлийн бизнесүүдийн үе 1998-2019 он байсан гэж үзэж байгаа агаад Ковид цар тахал болон олон улсын энх тайван, эдийн засгийн хүндрэл үргэлжилсэн 2023 оноос эхлэн Гэр бүлийн оффисын үе эхлэх шаардлагатай болжээ.

Гэр бүлийн оффисоор дамжуулан хөрөнгө оруулагчдын хөрөнгийг удирдахад зөвлөгөө өгөх зорилготой санхүүгийн байгууллагууд ч гарч ирж, хүний нөөцөө бэлтгэн, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монголдоо татаж, бүс  нутгийн чинээлэг гэр бүлүүдийн хөрөнгийг удирдахад суралцах шаардлага гарч ирж байна.

Дэлхий даяар 10'000 гэр бүлийн оффисын үйлчилгээ үзүүлдэг компаниуд 6 триллион ам.доллар удирдаж байгаа нь hedge fund-уудын удирдаж буй хөрөнгөөс даруй 2 триллион ам.доллароор их байгаа юм. Монголын хөрөнгө оруулагчид гэр бүлийн оффисоо өөрсдөө дангаараа байгуулах, хамтран байгуулах боломжтой бөгөөд тухайн оффисоороо дамжуулан дэлхийн гэр бүлийн оффисуудтай хамтран өөрсдийн бизнестээ хөрөнгө оруулалт татах, хилийн цаана хамтран хөрөнгө оруулах өргөн боломжийг нээж өгч байгаад бөгөөд private equity хөрөнгө оруулалтаар дамжуулах хөрөнгө оруулах компаниа олох, үнэлгээг нь өсгөх, эргүүлэн  зарж хөрөнгө оруулалтын өгөөжөө хэрхэн олж авах тал дээр сургалтыг энэ удаагийн арга хэмжээгээр зохион байгуулах юм байна.

Мөн хилийн чанадад 100’000 ам.доллараас дээш хөрөнгө оруулах боломжтой хувь хүмүүст Income Fund буюу Орлогын сангаар дамжуулан улирал бүр өгөөжөө өгдөг эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг хийх тал дээр зөвлөгөө өгөхөөс гадна банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас брокерын үйлчилгээ эрхлэгчид болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувьцаа эзэмшигчид, удирдлагуудад зориулсан санхүүгийн байгууллагын Turnaround Management чиглэлээр бас чухал сургалтыг зохион байгуулах бөгөөд арга хэмжээний дараа хувьчилсан зөвлөгөө бас авч болно.

зураг
 

Уг арга хэмжээнд 50 хүн оролцох бөгөөд хураамж нь 1’000’000 төгрөг бөгөөд 1 сарын 13-наас өмнө амжиж бүртгүүлбэл 490’000 төгрөг. Цахимаар оролцох тохиолдолд 50 хувийн хөнгөлөлттэй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг 80464136 утсанд холбогдож тодруулна уу.

Цаашдаа "Money Mongolia 2023" Spring Conference Хонконгийн компаниудтай хамтран сүүлээр Investment bank and Insurance сэдвийн хүрээнд, Европын компаниудтай хамтран "Money Mongolia 2023" Summer Conference нь Retail and Corporate Banking сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бол “Money Mongolia 2023” Autumn Conference нь Asset Management хүрээнд АНУ болон Канадын компаниудтай хамтран зохион байгуулагдана. Ингэснээр Монгол банк, санхүүгийн салбарт retail banking, corporate banking, investment banking, asset management, private banking and wealth management болон insurance салбарыг бүхэлд нь хамарсан арга хэмжээнүүд 2023 оны турш зохион байгуулагдах ажээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.