Хотын стандарт, хяналтын газраас лифтэнд тавигдах ерөнхий шаардлагыг боловсруулж, иргэд олон нийтээс санал авч байна.
Уг стандартад лифтээр зорчигч болон ямар нэгэн эд зүйл цахилгаан шатны хаалганд хавчуулагдвал хаалга автоматаар зогсон, дахин онгойх ёстой. Мөн цахилгаан шат заасан давхарт хүрэхэд, буух чиглэлийг дуу хоолойгоор заавал танилцуулж байхыг оруулжээ.
Лифтээр зорчиход хориглох зүйлс:
- Хаалга хүчээр нээхийг
- Хаалга налахыг
- Хаалга хүчээр барихыг
- Хаалга өшиглөхийг
- Үсэрч дэвхрэхийг
- Тэсэрч дэлбэрэх зүйл тээвэрлэхийг
- Даац хэтрүүлэхийг
- Гэнэтийн ослын үед цахилгаан шат ашиглахыг хориглоно.
Лифтээр зорчих иргэд мөрдөх санамж:
- Хаалга бүрэн нээгдсэний дараа орно.
- Зорчигч буусны дараа сууна.
- Бага насны хүүхдийг хөтөлж орно.
- Гэмтэл гарсан үед дуут дохио өгнө.
Ерөнхий шаардлага
- Лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийх зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж, засвар техник үйлчилгээ болон магадлалыг цаг хугацаанд нь тогтмол хийлгэх, мэргэжлийн ажилчин ажиллуулна.
- Техникийн магадлалыг цаг хугацаанд нь хийж, аюулгүй найдвартай ажиллагааг хангасан байх.
- Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага нь стандартын шаардлага хангасан лифт угсарч, суурилуулах, засвар, үйлчилгээг хийхдээ лифтний эд ангийн зай хэмжээг тохируулах,чанар эдэлгээг шалгаж аюулгүй найдвартай ажиллагааг хангаж, цаг хугацаанд нь тогтмол чанартай хийх.
Лифтийг суурилуулах барилгад тавигдах ерөнхий шаардлага
- Лифтний тоног төхөөрөмжийг байрлуулах зориулалттай барилгын хэсэг нь лифт ашиглалтын ба туршилтын үед түүнчлэн ган татлага буюу гинж тасрах үед үүсэх ачааллыг даахаар тооцоологдсон байна.
- Лифтний тоног төхөөрөмжийг байрлуулах барилгын хэсэг нь холбогдох барилгын норм ба дүрэм болон “Цахилгаан байгууламжийн дүрэм” /БД 43-101- 03–ийн тавдугаар бүлгийн заалт шаардлагад нийцүүлэн галын аюулгүй байдлыг хангахаар баригдах ёстой.
- Лифтний тоног төхөөрөмжийг байрлуулах зориулалтын байрны барилгын зураг төсөлд түүний ашиглалтын үед тавигдах шаардлагын дагуу халаалт, салхивчийн төхөөрөмжийг байрлуулах нөхцөлийг тусгасан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шатны хэмжээ
- Лифтний өмнөх суух талбай нь 1.4метрх1.4метр буюу 1.96 м.кв-аас дээш байх
- Товчлуурыг харааны согогтой хүмүүст зориулан тоо болон бусад тэмдэгтийг брайл үсгээр заавал илэрхийлэх
- Дуудлагын самбар, ослын дуудлагын товчлуурт баррель үсгээр бичсэн санамжийг заавал байрлуулах ёстой аж.
Тус стандартын дагуу цахилгаан шатыг зориулалтаар нь
- Зөвхөн хүн тээвэрлэх
- Гол төлөв хүн болон зөвшөөрөгдсөн ачаа тээвэрлэх
- Эмнэлэг болон асаргаа, сувиллын барилга
- Ачаа тээвэрлэх
- Үйлчилгээний
- Үйлчилгээний иж бүрэн барилгынх хэмээн зургаа ангилжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!