Хотын стандарт, хяналтын газраас нийслэлд мөрдөх 31 стандартыг батлуулахтай холбогдуулан иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулсан.
Энэ үеэр нутгийн захиргааны байгууллагуудын эрэгтэй, эмэгтэй албан хаагчдын хувцаслалт, харагдах байдалд тавигдах шаардлагыг танилцуулсан юм.
Эмэгтэй албан хаагчид:
Эрэгтэй албан хаагчид:
Төрийн албан хаагчдын хувцаслалт нь даруу төлөв, ажил хэрэгч загвартай байх шаардлагатай юм байна. Мөн уранхай, цайралттай, хэт тод өнгийн өмд, ноосон болон хоолойтой цамц өмсөхгүй байх ёстой ажээ.
Албан хаагчид ажлын байрандаа хурц үнэртэй ус хэрэглэх, биеийн ил харагдах хэсэгт шивээстэй байхыг хориглохоор болжээ.
Энэхүү хотын стандартуудыг НИТХ-д өргөн мэдүүлж, батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Одоо дагаж мөрдөж байгаа болон санал авч байгаа хотын стандартын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!