Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болов.
Уг хуралдаанаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулав.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн материалыг 2022 оны арванхоёрдугаар сарын 23-30-ны өдрүүдэд хүлээн авчээ.
Ажлын хэсгээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан, хугацаандаа материалаа ирүүлсэн 136 нэр дэвшигчийн жагсаалтыг гаргасан байна.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эдгээр 136 хүнээс 5-11 хүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулах аж.
Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг санал асуулгад оролцох иргэдийг хуулийн хүрээнд Үндэсний Статистикийн Хорооноос түүврийн аргаар сонгож оролцуулах юм байна.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалт:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!