Шинэ жилийн баярт зориулан Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон, гулгуурын талбай зэргийг байгуулж, гоёмсог гэрлүүдээр чимэглэсэн.
2022 оны хамгийн отгон энэ өдөр нийслэлчүүд төв талбайдаа гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар цагийг өнгөрүүлцгээж байна.
Цар тахлын улмаас хоёр жил завсарласан "Мөнгөн үдэш" цэнгүүн өнөөдөр орой зохион байгуулагдана.
Цэнгүүн 21:00-00:30 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд он солигдох мөчид нийслэлийн хоёр цэгт буюу төв талбай болон Монголын Хүүхдийн ордны талбайд ёслолын буудлага хийх юм.
2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн төв талбайн өнгө төрхийг харуулах гэрэл зургийн сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!