ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс Хятадаас ирэх зорчигчдоос коронавирусийн шинжилгээний хариу шаардахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятад улс ирэх оны эхнээс тус улсад гадаад орнуудаас ирсэн зорчигчдод тавьдаг хорио цээрийн дэглэмээ сулруулахаар болсон билээ.

Энэ шийдвэр нь дэлхийн аялал жуулчлалын салбарт томоохон үйл явдал болж, улс орнууд тус тусын холбогдох арга хэмжээг авч эхлээд байна.

Тухайлбал Япон улсын засгийн газар Хятадын эх газраас ирэх зорчигчдоос коронавирусийн шинжилгээний хариу шаардахаар болсноо өчигдөр зарлажээ.

Арванхоёрдугаар сарын 30-ны шөнө дундаас эхлэн мөрдөгдөх журмын дагуу шинжилгээний хариу нь эерэг гарсан зорчигчдыг долоо хоног тусгаарлах юм байна.

Бас Хятадын эх газрын хотууд руу нислэгээ нэмэгдүүлэх агаарын тээврийн компаниудын хүсэлтэд хязгаар тогтоохоо Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида мэдэгджээ.

Япон улс цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд хилээ хаасан байснаа энэ оны аравдугаар сараас эхлэн гадаадын жуулчдыг шинжилгээний хариу, вакцины гэрчилгээ шаардалгүйгээр хүлээж авах болсон юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.47.47] 2022/12/28
Өчигдөр ЕС нь гарч ирж мэдээлэл хийсэн
1 | 0 Хариулах
Бадарч тахар [103.57.94.44] 2022/12/28
Одоо Хятад хилээ нээж байгаа чинь хятад коронагаа дэлхий дахинд цацах гэж нээж байгаа юм ! Гадаадын хүүмүүсийг чөлөөтэй урьж ирүүлээд халдвараа өгөх гол зорилготой байгаа юм ! Одоо манай нүүрсний жолоочдоос шинжилгээ минжилгээ огт шаардахгүй болсон ! Хятад гэж ийм л хүмүүс дэ инээд хүрээд байх юм !
2 | 1 Хариулах
Зочин [103.57.93.118] 2022/12/28
Манайх бас РСR- ын хариу шаардах хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ болгоомжилсон нь дээр.
7 | 0 Хариулах