ФОТО: Дахин нэг эмэгтэй төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж, хувцсаа тайлжээ
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Сүхбаатарын талбайд 19 дэх өдрөө жагсаж байна.
Жагсаалыг албадан тарааж байгаа тухай мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд тарсан. Улмаар тус оройн 20:00 цагт цагдаагийн хамгаалалтын хашаа байрлуулсан байв.
Энэ талаар "Бид тайван жагсаж байхад бараг 1,000 гаруй цагдаа ирж, хүчээр албадан тараалаа. Засагт байгаа том мафи цаг хугацаа хожиж, үйлдсэн хэргээ булзааруулах юмаа л хийж байна гэсэн байр суурьтай байна" хэмээн иргэдийн төлөөлөл хэлсэн.
Өнөөдрийн байдлаар иргэдийн жагсаал үргэлжилсэн хэвээр, мөн цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарчээ.
Эргэн сануулахад, төрийн ордны баруун хаалганы үүдэнд жагсаалд оролцож буй иргэдийн зарим нь өчигдөр нүцгэн суулт зарласан. Тэгвэл өнөөдөр дахин нэг эмэгтэй эсэргүүцлээ илэрхийлж, хувцсаа тайллаа. Мөн нэг иргэн гутлаа тайлж, удаан зогссон юм. Тиймээс жагсагчдын эрүүл, аюулгүй байдлыг хангаж, тусламж үйлчилгээ үзүүлэхээр яаралтай тусламжийн машинтай баг талбайд ирсэн байв.
ФОТО:
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
