Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨГЖЛИЙН ШИНЭ ТҮҮХ: "Монголын Хөрөнгийн Бирж"-ийн IPO

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 12 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны 12-р сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн. Холбогдох журмын дагуу нийтэд мэдээлэл өгөх, танилцуулга хийх үйл явц 12-р сарын 18-ны өдрөөс эхэллээ.

Олон улсын санхүүгийн зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага буюу хөрөнгийн бирж нь ихэвчлэн нээлттэй ХК хэлбэртэй байдаг бөгөөд Монгол Улсын хувьд энэхүү сайн туршлагыг хэрэгжүүлж, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгон олон нийтийн өмчийн оролцоотой компани болж байна.

Ингэснээр “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц шинэчлэгдэж, олон нийтийн хараа хяналт сайжрах боломжтой болохын зэрэгцээ ашигт ажиллагаа, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал сайжирч, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг дотоодын зах зээлд татах боломжийг нээн ХӨГЖЛИЙН ШИНЭ ТҮҮХИЙГ эхлүүлж байгаа юм.

Шинэ сэргэлтийн бодлогыг түүчээлж буй энэхүү түүхэн үйл явдалд “Инвескор Капитал ҮЦК” үндсэн андеррайтераар, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” болон “Голомт Капитал ҮЦК” туслах андеррайтераар ажиллаж байна.

зураг
 

Монголын хөрөнгийн биржид хувь эзэмших хүсэлтэй хүн бүр ipo2022.mse.mn веб сайт болон өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаагаа захиалах боломжтой юм.

Видео:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.