Авлигатай Тэмцэх Газраас “Эрдэнэс Тавантолгой” компанитай худалдан авах ажиллагаа, нүүрс тээвэр, борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийн нэрсийг зарласан.
№ | Он | Гэрээний тоо | Үнийн дүн | |
---|---|---|---|---|
1 | 2018 | 65 | 290,433,380,242 | |
2 | 2019 | 122 | 126,533,910,188 | |
3 | 2020 | 94 | 1,224,558,336,023 | |
4 | 2021 | 117 | 3,048,168,670,038 | |
5 | 2022 | 178 | 2,848,490,562,921 | |
нийт | 576 | 7,538,184,859,412 |
Төрийн өмчийн хөрөнгөөр тус компани бараа, ажил, үйлчилгээг аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан мэдээллийг дүрсжүүлэн харуулж байна.
Дээрх графикаас харвал 2021 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК нийт 117 гэрээ байгуулж, хамгийн их үнийн дүнгээр буюу ойролцоогоор ₮3 их наядаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байна.
2021 онд "Ти Эн" түншлэлтэй ₮2.2 их наядын гэрээг байгуулсан нь хамгийн өндөр дүнд тооцогдож байна. Мөн "Монголиан контракт майнинг сервис" ХХК-тай ₮716 тэрбумын үнийн дүнтэй худалдан авах гэрээг тус тус байгуулжээ.
2022 оны хувьд "Norinco International Cooperation" болон "Dadi Engineering Development Group" компаниудын түншлэлтэй нийт ₮955.9 тэрбумын гэрээ байгуулжээ. Энэхүү үнийн дүнд нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах ажлууд багтсаныг дээрх инфографикаас харж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
|