Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Жагсагчид төв талбайн урд талын машины зогсоол дээр гэр барьж, хонов

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдэд жагсаалын ес дэх өдөр (өчигдөр) гэр барих зөвшөөрөл олгов. 

Тодруулбал, Сүхбаатарын талбайн үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрлийг өгсөн юм.

ХЭҮК-ын зүгээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцод заасанчлан иргэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэх боломж, нөхцөл бололцоог хангах нь төрийн үүрэг гэдгийг онцлоод жагсаал, цуглаан хийх замаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй иргэдийн үйл ажиллагааг ямагт дэмжиж ажиллана гэв. 

Жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж буй ажлынхаа талаар албаныхан хэлсэн юм.

Энэ талаар "Цагдаагийн байгууллагад жагсаал, цуглааны үеэр цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдсан, хүч хэрэглэсэн гэдэг гомдол, мэдээлэл ирээгүй" хэмээн Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд ярилаа.

Түүнчлэн "Жагсаал, цуглаан зохион байгуулагдсан эхний өдрөөс шуурхай штаб байгуулан 24 цагаар ажиллаж байна. Суулт хийж байгаа иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлд дүн шинжилгээ хийж, үзлэг, оношилгоог хийж байна" гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ЭТХ-ийн дарга Э.Есү хэлэв.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд "Бага насны хүүхэдтэйгээ хамт жагссан эцэг, эхчүүдтэй уулзаж, хүүхдийн эрх болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байгаа" гэлээ.

Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, аливаа улс төрийн шинжтэй жагсаал, цуглаанд оролцохгүй байх. Мөн аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг албаныхан зөвлөж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд,

  • 8.1.3-т Гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  • 8.1.4-т Монгол Улсын үндэсний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй бусад аргаар явуулах, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түгээх, сурталчлах, хэрэглэхийг хориглосон байдаг.

Төв талбайгаас өчигдөр/2022.12.12/ орой хийсэн фото сурвалжилга

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг