Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гаалийн ерөнхий газрын даргаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг томиллоо

Э.Намуунцэцэг, iKon.mn
2022 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.

Түүний хувьд арванхоёрдугаар сарын 7-нд болсон Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн хурлын үеэр шаардлагатай бол өөрийгөө шалгуулахад бэлэн гэж хэлж байсан.

Ажлын хэсгийн зүгээс Гаалийн ерөнхий газар, бусад төрийн байгууллагын оролцоотойгоор нүүрсний хулгайг зохион байгуулалттай хийсэн байж болзошгүй гэж үзсэн.

Ерөнхий сайдын тушаалаар Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг Гаалийн ерөнхий газрын даргаар шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан.

Ингэснээр гаалийн байгууллагын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтой гэж үзсэн" хэмээв.