Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

385,000 тонн нүүрс хулгайд алдагдсан нь тодорхой болжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийж буй УИХ-ын гишүүд ялгаатай тоон мэдээллийг хэлж байгаа. 

Иймд бодитой тоо нь аль болохыг Засгийн газрын гишүүдээс тодруулав. Үүнд "УИХ дээр Түр хороо байгуулагдаад ажиллаж байгаа. Ямар мэдээллээс ямар тоог хэлж байгааг тухайн гишүүдээс асуух хэрэгтэй байх. Өнөөдрийн байдлаар тодорхой болсон байгаа тоо нь 385,000 тонн нүүрс хулгайд алдагдсан байна. 

Дугааргүй машин, өөр дугаар зүүсэн, хоосон гарсан гэж бүртгэгдсэн машин гэх зэргээр тээвэрлэгдэн гарсан байна гэдэг нь урьдчилсан байдлаар цагдаа дээр шалгагдаж тогтоогдсон учир бид мэдээлж байгаа юм.

Засгийн газар хариуцлагатай байх ёстой, олон нийтэд бодит мэдээлэл өгөхөөр хандаж байгаа. Түүнээс биш нүүрсний хэргийг сарниулах гээд байгаа гэж ойлгож болохгүй. УИХ-ын гишүүд ямар байдлаар тоо баримтууд хэлээд байгааг ойлгохгүй байна" хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариулав.