ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Зургийг фэйсбүүк дэх хуудсаас авав

ЕБС-ийн ахлах ангийн сурагч доод ангиа сурагчдыг дээрэлхэж, хэрцгийгээр зодож байгаа бичлэг цахим орчинд тараад байна.

Тодруулбал, нэгэн сурагч фэйсбүүк хуудаснаа "47 дугаар сургуулийн 12а ангийн Тэмүүлэн ах бид нарыг байнга дээрэлхэж, зодож, мөнгө нэхэж байна. Бид нар одоо тэсэхгүй нь. Адилхан хүн биз дээ, яагаад сурах ёстой гэгээлэг байх ёстой сургууль дээрээ дарамтад орох ёстой юм бэ хичээлдээ явахаас айж байна. Энэ асуудлыг яг яах ёстойгоо ойлгохгүй байна. Амьдрахаас айж байна" гэж бичээд, бичлэгийн хамт нийтэлжээ.

Уг бичлэгтэй холбоотой асуудлыг Цагдаагийн Ерөнхий Газраас шалгаж эхэлсэн тухай албаны эх сурвалж хэллээ.

Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.