Өвлийн тэргүүн сарын шинийн 8-ны өдөр өчигдөр тохиож, 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн ёслолоо "Гэрлэх ёслолын ордон"-нд хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэжээ.
Азай буурлуудын энэхүү үйл явдал нь залуу хойч үедээ үлгэр дуурайлал болсныг тус ордноос онцолсон байна.
Төр улсдаа үнэлэгдсэн
Түмэн олондоо хүндлэгдсэн
Ахан дүүстэй ачлалтай,
Ач гуч, үр хүүхдэдээ өмөг түшиг болсон
Очир-Эрдэнийн хуримын эздэд дээдийн дээд урт наслахын дэлгэр ерөөлийг "Гэрлэх ёслолын ордон" зүгээс дэвшүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!