Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.
Одонг гардуулах ёслолын ажиллагаанд манай улсын үе үеийн Ерөнхийлөгч нар, "Чингис хаан" одонт эрхмүүд, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд оролцсон юм.
Ёслолын ажиллагааны онцлох агшнууд гэрэл зурагт хэрхэн буусныг толилуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!