Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатар хотод ахиу хэмжээний цас үргэлжлэн орно

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хот орчмоор шөнөдөө цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-17 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байх аж.

Түүнчлэн өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутаг, маргааш өдөртөө зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх тул үзэгдэх орчин хаагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

"Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ нь өнөөдрийн 15:00 цагийн байдлаар хариуцсан авто зам болон гудамж талбайд ажиллаж, халтиргаа гулгаанаас сэргийлэн 58 тонн давс, 29 тонн бодис цацаж ажиллажээ. Цас үлээгч төхөөрөмжөөр цас орсон даруйд үлээж, шүүрдэж ажиллаж байгаа бөгөөд Авто баазаас бодис, давс ачсан зориулалтын техникүүд ажиллаж байгаа хэмээн мэдээллээ. 

Яг одоогийн байдлаар нийслэл хотод ахиу хэмжээний цас үргэлжлэн орсоор байна.

Сонирхуулбал сүүлийн 60 жилийн мэдээнээс харахад 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод 6.7 мм тунадас орж, хамгийн их утга бүртгэгдэж байжээ.
ФОТО сурвалжилга:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг