"Дэлхийн Өв-Монгол Алтайн хадны зураг” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийв. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 16–19-ний өдрүүдэд гарч байгаа ба 10:00-17:00 цагийн хооронд үзэх боломжтой юм.
Монгол Алтайн хадны зургийн цогцолбор дурсгалт газрын сор болсон сэдэв зохиомж, дүр дүрслэл, загвараар өвөрмөц онцлогтой гол төлөөлөл дүрслэлүүдээс сонгон олон нийтэд таниулан сурталчлах зорилготой үзэсгэлэн аж. Мөн тус үзэсгэлэнд 80 орчим гар хуулга болон гэрэл зураг дэлгэгджээ.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!