ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Одбаяр: Пост оруулсны төлөө эх сурвалжаа хэлээд кофе уух, үгүй бол шоронд явах хоёр сонголтыг цагдаагаас өгч байсан

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 11 сарын 3
iKon.MN

Үзэл бодлоо илэрхийлсэн NoWar болон NoDoubleStandard хөдөлгөөнд оролцсон иргэдийг дур зоргоор баривчлан саатуулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, зөрчлийн хэргүүд үүсгэх зэрэг эрүүдэх ажиллагаанууд явуулж байгаа тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс хүний эрхийг дээдэлдэггүй цагдаа, прокурорын байгууллагаа Монгол Улс яаралтай шинэчлэхийг шаардсан юм.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ тухай тус хөдөлгөөний төлөөлөл хэлэхдээ "Цагдаагийн байгууллага нь МАН-тай нийлж, иргэдийн эрх үүрэг, дундаж давхарга, аж ахуйн нэгжийг хүч түрэмгийлж буй хүчирхийллийг зогсоохын тулд манай хөдөлгөөнөөс Цагдаагийн байгууллагыг татан буулгаж, нийслэлийн прокурорын газрыг яаралтай шинэчлэх шаардлагатай болсныг сануулж байна.

Нэг иргэнийг гэрээс нь хойшлуулшгүй ажиллагаа нэртэйгээр баривчлаад, цагдаа нар прокурортойгоо үгсэн хуйвалдаж, тухайн иргэнд 14 гэмт хэргийг зохиомлоор тохсон нь процессын явцад баригдсан хэрэг гарч байна. Энэ хэргийн шүүх хурал 2022 оны нэгдүгээр сарын 20-нд болсон.

Тэр өдөр гурван цагдаа бүтэн жил орчим нэг иргэнийг сэтгэл зүйн хувьд хүчирхийлж, эрхэд нь халдчхаад торгох ял аваад дуусаж байсан. Энэ мэтээр процесс иргэн болгон дээр явах боломжтой болсон. Бид өөрсдийгөө хамгаалахын тулд ЦЕГ-ыг яаралтай татан буулгах ёстой. Ялангуяа тус газрын дарга Ж.Болдыг ажлаас нь яаралтай чөлөөлөх ёстой” гэлээ.

"Байцаах үйл явцаа хэдэн цагт ч хийж болно гэж ойлгодог цагдаагийн байгууллага бидэнд үйлчлэхийг эсэргүүцэж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн Б.Цацрал “Бид жилийн өмнө Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Энэ хууль цаг үеэсээ хоцорсон бөгөөд залуусын үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөний эсрэг байгаа тул шинэчлэх асуулга тавьж байсан. Гэтэл энэ хуулийн талаар Засгийн газар өнгөрсөн оноос хойш нэг ч ярилгүй өнөөдөртэй золголоо.

Гэтэл тухайн хугацаанд энэ хуулийн дагуу хэчнээн хүнийг зөрчлийн хэрэгт холбогдуулж, цагийг үрснийг бид цагдаа, прокурор, шүүхийн байгууллага дээр явж байгаа өөрсдийн хөдөлгөөний жишээ дээр үндэслэн гаргасан.

NoDoubleStandard хөдөлгөөний залуучууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээрээ хязгаарлагдаад явж байна. Бид 29 жагсаал цуглааныг бүртгүүлэх хүсэлт өгөхөд 28-д нь татгалзсан байгаа юм.

Мөн өнгөрсөн сард НҮБ-ын олон улсын шинжээчид ирж, Монголд хүний эрх, дур зоргоор баривчлах үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар урьдчилсан дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлт 2023 оны есдүгээр сард дэлхий нийтэд тайлан болж нийтлэгдэнэ. Энэ үед бид ардчиллаас ухарч, хүний эрх чөлөөг дээдэлдэггүй улс гэдгээ батлан харуулна.

Өнөөдөр болж байгаа үйл явдал ч бид хүний эрхийн тал дээр хэчнээн ухарсныг харуулж байна.

Монгол Улсын Засгийн газар дайныг дэмждэг, дайн эхлүүлсэн улстай хамтардаг. Үүнийг нь эсэргүүцсэн иргэдээ цагдаа, прокурорын байгууллагатай хамтран айлгаж сүрдүүлэх үйл ажиллагааг удаа дараа зохион байгууллаа. Тэд хэрэг үүсгэдэг, нэр төрийг нь сошиалд гутаан доромжилдог. Ингэж гутаан доромжилж буй троллуудыг илрүүлж өгөөч гэж ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд нь хүсэлт гаргаад хариу өгдөггүй. Тэгсэн хэрнээ огт хамааралгүй бичлэг шийрлэснийх нь төлөө хүмүүсийг байцаадаг. Байцаалтын үйл явцаа хэдэн цагт ч хийж болно гэж ойлгодог цагдаагийн байгууллага бидэнд үйлчлэхийг эсэргүүцэж байна. Ийм цагдаагийн байгууллага, прокурорууд иргэд бидний шаардлагад нийцэхгүй байна. Учир нь тэд хүний эрхийн талаар ямар ч ойлголтгүй. Үүнээсээ огтхон ч ичдэггүй, хэвийн зүйл мэт боддог.

Цагдаа хүнийг айлгаж сүрдүүлж, дарамтлахыгаа хэвийн зүйл гэж ойлгодог улсад залуучууд үзэл бодлоо илэрхийлэх туйлын хүнд байна. Энэ байдлаа засахгүй бол залуучуудад гологдож байгаа цагдаа, шүүх, прокурорт итгэх иргэдийн итгэл өдрөөс өдөрт алга болно. Шударга шүүхийн өмнө очиж байгаа гэдэгтээ иргэд эргэлздэг болно. Хүний эрхийг зөрчиж байгаа байдлыг хэвийн гэж ойлгох нь бид үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоосоо ухарч байгаа үйлдэл гэдгийг ухаараасай гэж хүсэж байна” гэв.

Мөн тэрбээр ОХУ-ын Элчин сайдын яамны гадна талд олон хүнийг жагсаал зохион байгуулсан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэдгийг онцлоод Нийслэлийн Засаг даргаас тухайн самбарыг буулгахыг шаардсан тухайгаа хэлсэн юм. 

Мөн "Хууль зүйн сайд Х.Нямбаатараас танай цагдаа, прокурор яагаад хуулийг хүмүүст дур зоргоор, өөрийнхөө хүссэнээр тайлбарлаж, хэрэглээд байдгийг асууя. Х.Нямбаатар сайд Та 17 ажлын хэсгийг ахалж ажиллаж амжаад байгаа бол үндсэн хууль зүйн салбараа тогтоож, прокурор, цагдаагийнхныгаа бүрэн шинэчилж, хүний эрхийг дээдэлсэн байгууллага бүрдүүлбэл яасан юм гэж шаардаж байна" хэмээсэн юм.

"Прокурор, цагдаатай холбоотой гомдол, саналыг шийдвэрлэсэн нэг ч тохиолдол байхгүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн н.Чинбат “Аль ч хууль эрх зүйн салбарт хүний эрх байхгүй болсон гэдэг нь НҮБ-ын шинжээчдийн урьдчилсан тайлан харуулж байна. Бүх юмны дарга цагдаа болж хувирлаа. Сүүлдээ ШШЕГ болон эмнэлгийн дарга хүртэл цагдаа болсон. Удахгүй шүүхийн дарга нь цагдаа болно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд саяхан хийсэн хэвлэлийн хурал дээрээ зарласан гэхэд хилсдэхгүй.

Хамгийн аймар нь прокурор, цагдаатай холбоотой гомдол, санал өгөхөд шийдвэрлэж, тогтоосон нэг ширхэг ч бичиг байхгүй. Тэгсэн мөртлөө энгийн иргэнд хаанаас ч юм мэдэгдэхгүй хэн нэгэн гомдсон гээд хорьж цагддаг. Хэн гомдол мэдүүлсэн, хохироосон гэдэг нь ойлгомжгүй байдаг" хэмээлээ.

Түүнчлэн "Намайг өнгөрсөн жил ЭЦА-ийн гадна Э.Одбаярын хүлээгээд зогсож байхад чирч, гулдарч, татаж оруулаад яах гэж байгаа нь мэдэгдэхгүй нэг өрөөнд найман цаг хорьсон. Ингэхдээ 2-3 цагдаа солигдсон бөгөөд өшиглөж, дарамталж цохисон. Үүнийг нь хэлээд гомдол мэдүүлсэн ч тогтоогдохгүй байна гэсэн. Мөн оройн цагаар гэрчээр мэдүүлэг өг гэж дуудахад нь очиход 30 минутын дараа би сэжигтэн болж, яллагдагч болоод дараа нь хоригдсон. Энэ бол эрүүдэн шүүлт” хэмээн өөртөө тохиолдсон жишээгээ ярьсан юм.

Мөн Nowar болон Nodoublestandard хөдөлгөөнд оролцогч иргэд "Хууль тогтоомж дээр цагдаагийн байгууллага нь иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр цагдаа, хууль хүчнийхэн сэргийлэх бус гэмт хэрэгтэн үйлдвэрлэдэг газар болоод байна. Учир нь гэрчээр дуудагдсан иргэн сэжигтэн болсон гэдгийг удирдах алба тушаалтанд гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл 20-хон минутын дотор тухайн иргэний эрх зүйн байдлыг нь дордуулж, цаг хүрэхгүйн хугацаанд яллагдагчаар татдаг нь буруу жишиг хэмээгээд цагдаагийн байгууллага эрх баригчдын хэрэгсэл болсон гэсэн юм.

"Пост оруулсны төлөө эх сурвалжаа хэлээд кофе уух, үгүй бол шоронд явах хоёр сонголтыг өгч байсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэн Э.Одбаяр “2021 онд Дорнод аймгийн нутагт 19 настай этгээд 18 настай хүүг дайрч, хэргийн газраас зугтсан бичлэгийг устгаад байгаа учраас дарагдуулахгүйн тулд сануулж өгөх хүсэлтийг эх сурвалж надад мэдээлсэн. Энэ дагуу хүүхэд дайрсан талаарх хэргийн талаарх мэдээллийг цахим сүлжээнд оруулснаас 10 цагийн дараа, эрүүгийн цагдаагийн алба хаагчид над дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажлын газрын маань үүднээс хүч хэрэглэн баривчилсан.

Ингэхээ тэд гар утас хурааж авч, эрх зүйн туслалцаа авах боломжоор хангахгүй байж байгаад дарга нь өрөөндөө оруулаад надад бичлэгээ устгаад эх сурвалжаа хэлээд кофе уух, үгүй бол шоронд явах гэсэн хоёр сонголтыг өгсөн. Би эх сурвалжаа хэлээгүйн улмаас гэрчээр мэдүүлэг авч байгаад, сэжигтэн, яллагдагч гэх дарааллаар явсан. Одоо үүнтэй холбоотой хэрэг шүүх дээр явж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
56
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАХА
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
61 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
цахиагын Элбэгдорж [90.74.60.104] 2022/11/8
Хужааг эрлийзүүд ямар даварч байна аа😡🤡
1 | 0 Хариулах
Зочин.зочин [139.5.218.92] 2022/11/6
Энэ.муу.нуснуудын.үзэл.бодол.гэж.юу.юм
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.200] 2022/11/4
хүүхэд мөргөсөн хэргийг яаж шийдсэнийг нь л харчих, хөнгөн бэртсэн ч гэжаах шиг... Ер нь итгэх итгэл багассан. бараг мэдээлэл өгвөл гай л болно, гар утас хулгайлсан хэргийг мэдэгдээд бараг өөрөө гэмт хэрэгтэйн шиг дуудагдаж асуугдах жишээний... харахаас дургүй хүрмээр мафижсан бүлэглэл
1 | 0 Хариулах
Зочин [64.119.24.39] 2022/11/4
цагдаагиин академи юу сургаж заадаг юм болоо цагдаагиин сургууль төлбөргүй учраас хамгиин төлбөриин чадваргүй чааваасууд ордог юм байна өлбө долбо хиисэн хамгиин гол нь хүнии мөс чанаргүй хүнии адгууд гэр бүлээ хүчирхиилэгч эхнэрээ найз нөхдиинхөө хажууд доош нь чихдэг хүнии адаг тэтгэьэрт гарлаа хэн ч биш хамгаалагч болох баагиинууд л баыдаг баыхгүй юу
2 | 0 Хариулах
Иргэн [203.91.115.56] 2022/11/4
2008 оны 7 сарын 1-ний хоморголон баривчилгааны үеэр хорих газруудад харгисаараа уралдаж яргалж байсан нь цагдаагийн академийнхан байсан гэсэн мониторингийн тайланд байдаг. Тэд өнөөдөр нас 30 гараад дунд ба дээд шатанд ажиллаж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.28] 2022/11/4
Би энэ хөгийн юмнуудад дургүй. Гэхдээ монголын цагдаа бол бас нохойн баас болоод байгаа нь үнэн
3 | 0 Хариулах
Ташуурдаачээ энэ тэнэгүүдийг [146.70.109.22] 2022/11/4
Ажил төрөл гэж байна уу 😤 байхгүй л болов уу.бүгдийг нь көдөө хөөж малчдад туслах болгож хөө!!
5 | 3 Хариулах
Ташуурдаачээ энэ тэнэгүүдийг [146.70.109.22] 2022/11/4
Энэ цацраг гэгч эмэгтэй чи одоо болио боль.орон гэртээ тогоо шанагаа эргэлдүүлээд сууж байсан чинь дээр.европт л лав та нар шиг өвчигнөөд байгаа амьтан ч алга.моод монголоор дуусна гэдэг үлгэрийг л та нар харуулж чадаж байна.ичмээр юм.цагдаа нар энэ тэнэгүүдийг торгоод ташуурдаад алга болгоочээ
7 | 8 Хариулах
Ташуурдаачээ энэ тэнэгүүдийг [146.70.109.22] 2022/11/4
Наад тэнэглэлээ зогсоогоочээ.аль 2014онд масон жүүдүүд төлөвлөцөн байсан дайн гэдгийг ч мэдэхгүй ойлгохгүй көдөөний хэдэн хөсрий царайтай хоосон навтгар хамартай юмнуудаа
5 | 3 Хариулах
Зочин [103.229.122.11] 2022/11/4
Үхсэн ацныхаа масон энэ тэрийг яриад бга мунхаг вэ? Хамгийн тэнэг коментыг үлдээдэг нь чи бнашт.
2 | 5 Хариулах
Зочин [156.146.59.37] 2022/11/4
Энэ бүх харгис ажиллагааг Азизов удирдан чиглүүлж байгаа. Азизов монголын нэг номерын хүн болсон гэдгийг дэлхий ертөнцөд ойлгуулах хэрэгтэй.
2 | 5 Хариулах
Зочин [66.7.93.100] 2022/11/4
Slava AZOV Bandera
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.117] 2022/11/4
Mongoliin umhii tsagdaa nar dald or
2 | 1 Хариулах
Зочин [64.119.23.92] 2022/11/4
ene rap dembeed orood baisan mal [хориотой үг] alaa hj bgaan
0 | 1 Хариулах
Зочин [64.119.19.135] 2022/11/4
зөв татан буулга
2 | 1 Хариулах
э хөөрхий [150.129.140.95] 2022/11/3
Цагдаа нар бууны нохой биш бүүр баасын иддэг гахай болжээдээ... Тэр ЖДҮ Элдэв санг дээрэмдсэн Тэндэр будиллуулсан хэрэгүүд дээр яг ингэж шуурхай ажилдаг бол бахархаж амьдрахсан f u c k
8 | 0 Хариулах
Бөө [202.126.90.93] 2022/11/3
Малнуудаа зайлаач. Явж ажил хий
3 | 4 Хариулах
Зочин [103.229.122.216] 2022/11/3
Тэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн дарга бол үнэн xyжаа царайтай гар байна лээ. Ер нь xyжаагийн эрлийзүүдийг сонгож цагдаа болгодог байх. Өөр ямар хүн монголчуудынхаа эсрэг даргынхаа доодохыг долоон байж ажиллах вэ дээ
6 | 0 Хариулах
Эмгэнэл [66.181.161.116] 2022/11/3
Энд тэнд No War гэж будаад л гудамж талбай бохирдуулаад л явдаг гарууд. Ямар том сэдэв барьж авсан юм. Нийтийн өмчид халдахаа больчих, будсан бүх будгаа арилгасан уу. Хот тохижилтын ах эгч нарт ажил удахаа эхлээд больчих.
7 | 8 Хариулах
Lol [64.119.24.232] 2022/11/3
Tulbur avdag bol deeree tulburtei geed bichcheech, barag 50 garan post zarmiih ip ni ijil bugdeeree irliiz, huja getsen. 2 terbuumiin bair belegledeg egchtei hookiin humuusees iim l sonin utgagui yum udur garnalda
4 | 0 Хариулах
Тайван [66.181.191.21] 2022/11/3
Хүний эрхийн төлөө зөв юмны төлөө тэмцэх хэрэгтэй. Манайхан юм л бол Орос эсвэл Хятад гээд талцаж гоншигнохоо хэзээ болих вэ? Пиз... юмаа
8 | 1 Хариулах
Zochin [202.9.40.222] 2022/11/3
Tme ene bodoj uzeh l asuudal
3 | 1 Хариулах
Зочин [66.7.93.100] 2022/11/3
Энэ хэдийг сайн харвал урд зүгийн зүс харагдана
8 | 8 Хариулах
Lol [64.119.24.232] 2022/11/3
Tolind harval bugs doloogch. Songuul bolvol zaraaliin nohoi.
3 | 3 Хариулах
Зочин [103.229.122.216] 2022/11/3
Чамайг харвал зүгээр л хошного долоосоор байгаад хошного шиг болсон царай л харагдах бх
2 | 1 Хариулах
Тэнэг иван [66.181.161.78] 2022/11/3
Орос мөхнө, дагаад авилгач хулшайч МАНгас мөхнө Жаахан хүлээе
4 | 5 Хариулах
Зочин [66.181.161.49] 2022/11/3
Эрлийз хурлийзууп Монгол төрд яасан их шунана вэ
10 | 5 Хариулах
hm [150.129.140.134] 2022/11/3
Зөв л юмны төлөө тэмцэж байна залуучууд. Амжилт хүсье. Эрхийнхээ төлөө тэмцдэггүй иргэд боол шиг л болно. Оросуудыг л хар. Үзэл бодлоо илэрхийлж ч чадхаа байсан. Хийж чадах юм нь дүрвэх л болсон.
11 | 7 Хариулах
ZOCHIN [185.93.183.23] 2022/11/3
Odbayar gej erguu sheees amniihaa zorgooor shaaaaj oghimaaaaa
6 | 5 Хариулах
Улны Нам [89.187.163.171] 2022/11/3
Эхнийх бол яаж ч хараад шоохууз бна.
7 | 5 Хариулах
Улны Нам [89.187.163.171] 2022/11/3
Хятадын эрлийз шоохуузууд Хятадын эсрэг жагсахгүй л дээ. Оросын эсрэг л жагсана.
10 | 6 Хариулах
ман ШҮҮ ДЭЭ [202.179.26.113] 2022/11/3
ЯАНАДА
2 | 1 Хариулах
Зочин [103.57.94.10] 2022/11/3
ямар нийгэмд амьдраад бга юм бэ
2 | 4 Хариулах
Зочин [107.127.49.30] 2022/11/3
Yag l oros shig bolj bndaa vg helsen jagssan , zasgiin gazraa shvvmjilsen bvh hvmvvsee barij horiod l
4 | 1 Хариулах
Зочин [202.179.24.118] 2022/11/3
zow tatan buulgii
3 | 2 Хариулах
би цэрэгт явмаар байна [202.9.40.31] 2022/11/3
Ц.Элбэгдоржийн хүүхдүүд бодвол бенин авдаг л байлгүй дээ
3 | 2 Хариулах
Зочин [104.243.212.120] 2022/11/3
ЭНЭ УЛС СӨНӨЖ БАЙНАА ХҮМҮҮС ЗӨВХӨН АМЬД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ Л АМЬДАРЧ БАЙНА. ГУДАМЖААР ЯВЖААГААД ҮХЭХ МАГАДЛАЛ ДАЙНТАЙ ОРНООС ӨНДӨР БАЙНА. ЭРҮҮЛ МЭНД БОЛОВСРОЛ ЦАГДАА ХУУЛЬ ШҮҮХ БҮГД ДАМПУУРСАН. ЗАЛУУС ГАДАГШАА Л ЯВЖ БАЙНА. ТЭНД БУСДЫН ГОЛООД ХИЙДЭГГҮЙ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА Ч АМЬДРАХ НӨХЦӨЛ ТААТАЙ БАЙНА. ҮР ХҮҮХДЭЭ БОДООД АМЬДРАХ АЮУЛГҮЙ ОРЧИН ЭРҮҮЛ МЭНД БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ХУУЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУДАРГААГ АВДАГ НИЙГЭМД Л АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА
5 | 3 Хариулах
Зочин [64.119.24.39] 2022/11/3
манай хүргэн цагдаа үр хүүдииг харж өсгөнө эм тариаг нь хүргэнээс нэгч мөнгө нтр гэдэггүй хувцас хунар гээд боломжоороо л туслаад байгаа гэсэн чинь эхнэрээ [хориотой үг] [хориотой үг] гэнэ эцэг эх эгч дүүс нь гэр хороололд амьдардаг босго давж орж ирээд танайх жижигхэн гэнэ манайх байранд эгч манииг арчаагүй гэдэг гэнэ маниас өчнөөн дүү атлаа эхнэрээ төрлөө гэхэд шөлдчих цалин бага би шөлнии хонь зэхнэ тэгсэн цагдаа хүргэн намайг хариу нэхсэн авгай гэдэг юмдаа гомдохиин дээдээр гомдох шиг иим л үүнээс хойш сэтгэл хөрдөг юм билээ эцэг эх нь хүүгээр нь тэжээлгүүлж байгаа гэж ойлгодог болов уу үнэн зөвииг олж хардаггүй цагдаа өөрөөлиин буруу зөрүүг ялгана гэднгт итгэдэггүй дээ
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.38] 2022/11/3
Bairnaasaa huuguud garga
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.216] 2022/11/3
Эрийн муу цагдаа гэж үнэн юм даа. Энэ цагдаа нарыг ямар бузар өмхий жорлонгоос ухаж олж цагдаагаар тавиад байдаг юм. Бас бөөлжис шиг өмхий олон тролл ажиллуулдаг юмаа даа
13 | 6 Хариулах
Зочин [120.142.31.236] 2022/11/3
ene golognyydiin tsaraig haraad bgaarai suu dolooson golog hulgaich tsarai gargsan arhichinguud talhnii heden tsaasnii toloo l ulin hutsaj bgaa biz
5 | 5 Хариулах
Зочин [202.21.108.218] 2022/11/3
Эрдэнийн согтуудаа хийсэн сэтгэцийн асуудалтай, мансуурах донтой хүүхдүүд хуульгүй юм шиг галзуурдаг болчиж. Эцгийнх нь урд гарах хэрүүлч Монголд үгүй гэхлээр энэ гэр бүлд гоц гойд ч юмуу ямар нэг юм байна.
13 | 10 Хариулах
Зочин [64.119.22.160] 2022/11/3
Арчаагүй гөлөг юмдаа чи
6 | 5 Хариулах
Банс [202.131.240.170] 2022/11/3
Энийг шайр хийчихвэл балрах байх даа ;)
3 | 1 Хариулах
Зочин [107.127.49.30] 2022/11/3
😂
3 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/11/3
Ene yoson shidiin baiguulaguud ajilaa hiij chadahgui bol shuud tatan buuh heregtei.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.72] 2022/11/3
Улаанбаатарт 54 Хятадын цагдаа үйл ажиллагаа явуулдаг гэж Недерландын хэвлэл мэдээлж, недерландууд өөрсдөдөө байгаа хятадуудыг шалгахаар болсон талаах дуулаачгүй байх дөа, хөөрхийс.
6 | 0 Хариулах
Улны Нам [89.187.163.171] 2022/11/3
Хятадын эрлийз шоохуузууд Хятадын эсрэг жагсахгүй л дээ. Оросын эсрэг л жагсана.
2 | 2 Хариулах
иргэн [103.229.121.85] 2022/11/3
хужаагийн эрлийз хурлийзууд ард түмний сэтгэл зүй дээр тоглож ардчилал нэртэй анархизм бий болгосноос монголчууд үнэт зүйлээ алдаж хоорондоо ярдаг нохой шиг хэрэлдэцгээж мөнгөнд утга учиргүйгээр шунаж бие биенээ хэлэх хэлхгүйгээр хэлж хүнлэг чанараа алдсанаас хоолтой байсан ч өлсгөлөн хувцастай байсан ч нүцгэн гэж сэтгэдэг болсон. энэ хутган үймүүлэгчдийг бүү дага бүү өөгшүүл
8 | 9 Хариулах
Ороок Номио [46.114.6.226] 2022/11/3
Цагдаагийнхны боловсрол мэдлэг бол ээ бурхан минь юм билээ шүү. Дээрээс нь харилцаа бол бүр доошоо, илүү гүн доошоо
17 | 4 Хариулах
Зочин [64.119.24.39] 2022/11/4
цагдаа нарын эхнэрт нэр б үгүй [хориотой үг] [хориотой үг] гэдэг юм билээ шүү
2 | 0 Хариулах
Police reform [192.82.72.214] 2022/11/3
Mongoliin tsagdaa zugeer l dargiin ugeer hartsaar ywdag, ymarch huuli hunii erhiin talaar medleggui oilgoltgui bolowsrolgui malnuud ajilldag ym shug bgam
10 | 0 Хариулах
Зочин [202.70.34.89] 2022/11/3
Эцгийнхээ хулгайн мөнгөөр дуугай л тарвалзаж байвал барав энэ Одбаяр. Хэдэн үеэрээ шоронд суух болзол биелүүлчихээд л донгосоод суух юм.
5 | 9 Хариулах
Зочин [64.119.24.39] 2022/11/3
сэтгэл зүрхгүй амин хувиа бодогсод гудмаар нэг кастер тамхи татсан гэр бүлиин хүчирхиилэгчид олширсон
8 | 0 Хариулах
Зочин [38.68.134.48] 2022/11/3
Монголын залуучуудын дийлэнх нь гадаадал гарч амьдрахын хүслэн болсон. Яагаад гэхээр нийгэм нь хогийн учраас. Цагдаагийн реформийг хийхгүй бол монгол шорон зүгээр л улс болно.
36 | 2 Хариулах
Зочин [66.181.160.50] 2022/11/3
зайлаач амьсгаа
1 | 7 Хариулах
Данхрушка❗ [103.229.122.22] 2022/11/3
Монголын цагдаа, ялангуяа прокурор лойчихсон юм билээ.
31 | 1 Хариулах
Зочин [64.119.21.20] 2022/11/3
erkh gej soliorno , uureg gej yum baidgiig medekh uu , borwiny baastai durakuudaa
1 | 21 Хариулах
Зочин [192.82.65.153] 2022/11/3
Yamar uureg. guluguu
7 | 2 Хариулах
Их мэдэгч [66.181.165.54] 2022/11/3
Үүргээ ухамсарлаад биелүүлэхийн дээдээр биелүүлээд 20 жил гөлөг шиг явцгаалаа. Амьдралын чинь чанар нүдэн дээр муудацгаагаад байгааг харж байна уу. Гудамжаар нэг хөмсгөө зангидсан ууртай уцаартай хүмүүс, бүх юмны үнэ өссөн мөнгө нь хүрэхгүй амьдрал нь болохгүй байгаад стрестсэн нийгэм болоод дууслаа. Гөлөг шиг явцгааж байж өмнөөс чинь тэмцэж байгаа залуучуудыг дэмжээд өгөхийн оронд илүү дутуу дөрвөлжин дэлгэцний хойноос хуцаад яах вэ хө. Цагдаагийн реформ бүтвэл чи би бүгд л хожно. Дуугай залбираад сууж бай эсвэл очиж дэмж хө
17 | 0 Хариулах
Police reform [192.82.72.214] 2022/11/3
Ardchilsan niigemd irged ni huulia dagad shudargaar hudulmurlij tatwaraa tulj amidrahaas uur ymar uureg bgaam amniih ni salia ni arilaagui emee uwuugiihu tetgewereer tejeelgej amidardag archaagui shees mini
4 | 0 Хариулах