Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Hyperworld Graphic & Gaming-ийн технологийг бодитоор туршиж авах боломжийг олгож байна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Markets&Markets байгууллагаас 2030 он хүртэл Gaming, Graphics, Virtual Reality Metaverse зэрэг технологийн төхөөрөмжийн зах зээл үсрэнгүй өсөлттэй байна гэж тооцоолжээ. 

Тэгвэл энэхүү технологийн ертөнцийн хөгжил болоод хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг соргогоор мэдэрсэн нь Hyperworld технологийн туршлагын төв бөгөөд тэд энэ салбарт Монголдоо анхдагч болоод байна.

Иймд бид тус туршлагын төвийг зорин үйл ажиллагаатай нь танилцаж, фото сурвалжилга бэлтгэлээ. 

Hyperwolrd туршлагын төв  нь ITZONE компанийн томоохон төслүүдийн нэг бөгөөд тэд албан ёсны онцгой эрхтэйгээр 20 гаруй брэндийн 1,800 нэр төрлийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг Монголын Е-Спорт сонирхогч, криэтив салбарын бүтээлч залуустаа хүргэж байна. Тухайлбал Razer, MSI, Gigabyte, G.skill, Thermaltake, Elgato, Cougar, Glorious, Biostar, Deepcool, Darkflash, Oloy, Fractal зэрэг E-sport, графикийн технологи үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд энд багтжээ. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Туршлагын төвийн онцлог, үйл ажиллагааны талаар Hyperworld Experience Center-н Chief Gamer  Т.Сайнбуянтаас тодруулахад "Монголын хамгийн анхны Gaming&Graphics технологийн туршлагын төв болох Hyperworld маань нээлтээ хийгээд 10 гаруй хонож байна. Юуны өмнө манай туршлагын төв нь зөвхөн мэргэжлийн Gaming&Graphics сонирхогчдод зориулагдаагүй хүн бүрд нээлттэй гэдгийг онцлон хэлмээр байна. Өөрөөр хэлбэл ямар ч насны, ямар ч мэргэжилтэй хүмүүс байсан хамаагүй ирээд тоног төхөөрөмжүүдийг туршиж үзээд, танилцаж болдог мөн дэлхийн брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголоосоо худалдан авах боломжоор хангадаг технологийн төв гэж болно.

Бидний эргэн тойрны хүмүүс компьютер авахдаа өөрсдийн хэрэгцээ, шаардлагаа тодорхойлоод, хаана хандахаа сайн мэдэхгүй байх нь түгээмэл шүү дээ. Тэгж хандах газар нь ч байхгүй явсаар ирсэн. Харин одоо Hyperworld туршлагын төвд хандсанаар худалдан авалтын өмнөх болон дараах цогц зөвлөгөө, мэдээллийг авч үйлчлүүлэх боломжтой болж байгаа хэрэг. Хэн нэгэн сүүлийн үеийн технологийг туршиж, бодитоор мэдэрч үзэх гээд эсвэл өндөр үзүүлэлттэй компьютер авах хэрэгцээтэй байна гээд биднийг зориод ирвэл худалдааны зөвлөх инженерүүд маань зөвлөж, чиглүүлээд, өөрийн хэрэгцээнд нь хамгийн сайн тохирох компьютер, дагалдах хэрэгслүүдийг санал болгодог.

Бид бүх бүтээгдэхүүнээ албан ёсны онцгой эрхтэйгээр оруулж ирдэг болохоор үйлчлүүлсэн, худалдан авалт хийсэн хүмүүстээ давхар мэргэжлийн инженеринг сервис, зөвлөх үйлчилгээг үзүүлээд, бүтээгдэхүүнүүддээ урт хугацааны баталгаа гаргаж, байнгын зөвлөгөө өгч эргэх холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Брэндүүд маань ч бидэнтэй хамтран ажиллаж, Монголын зах зээлийг сонирхож байгаа. Тухайлбал MSI брэндийн нөтбүүкүүд Монголын зах зээлд зориулагдаж MN гэсэн сериал дугаартай үйлдвэрлэгдэх болсон.

Мөн цаашлаад манай туршлагын төвөөс худалдан авалт хийгээд, дараа нь хуучин партаа өгөөд дараагийн шинээр гарч ирсэн партуудыг сольж авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ нээхээр ажиллаж байна. Ихэнх худалдааны газрууд хэрэглэгчдэд зөвлөгөө өгөхгүйгээр шууд бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө зараад сургачихсан юм шиг санагддаг. Тиймээс манай туршлагын төвөөр үйлчлүүлэхээр орж ирсэн хүн заавал бүтээгдэхүүн авах нь чухал биш, Хэрэглэгч өөрт хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээ, зөвлөгөөгөө бүрэн аваад, сайн сонголт хийх, түүгээрээ өөрийнхөө ертөнцийг бүтээн сэтгэл ханамж авах нь л бидний хувьд маш үнэ цэнтэй байх болно" гэлээ.

Gaming & Graphics-н зах зээл нь сайн тоног төхөөрөмж дээр суурилдаг

Манай улсаас цахим спорт, 3D график чиглэлээр олон улсад томоохон амжилтыг үзүүлж, энэ салбарт хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлж явааг бид сайн мэднэ. Тэгвэл эдгээр мэргэжлийн хүмүүс болон цаашид энэ чиглэлээр хичээллэж, суралцах гэж буй залуус өөрт шаардлагатай албан ёсны, баталгаат тоног төхөөрөмжүүдээ Hyperworld туршлагын төвөөс авах таатай боломж бүрджээ. 

Hyperworld-ын Hypersquad багт мэргэжлийн туршлагатай PC техникч, худалдааны зөвлөх инженерүүд ажилладаг бөгөөд зорин ирсэн хэрэглэгчийн хүсэлтийг сонсож, хэрэгцээт зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байгаа нь үйлчилгээний шинэ дүр төрх байлаа.

Ингээд Hyperworld туршлагын төвөөс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүлээн авна уу.

/Гэрэл зургийг MPA.mn/

ФОТО
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг