ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гомбосүрэн: E-police аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэн торгуулийн 20%-ийг нь авах журам хараахан бэлэн болоогүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам тээврийн зөрчлийн зургийг авч, илгээсэн иргэнийг урамшуулдаг болох талаар өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, E-police аппликэйшнээр автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг нь авах боломжийг бүрдүүлэхээр албаныхан ажиллаж байгаа юм.

Уг журам хэзээ албан ёсоор хэрэгжиж эхлэх талаар ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэнгээс тодруулахад “Сайдын тушаалаар уг журмыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа болохоос хэрэгжиж эхлээгүй.

Тодруулбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болох талаар заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар журам гарах ёстой. Тэрхүү журмыг нь боловсруулах ажлын хэсэг одоо ажиллаж байгаа нь дуусах дөхсөн буюу удахгүй батлагдана. Батлагдсан тохиолдолд иргэдийн E-police аппликэйшнд илгээсэн мэдээллээр зөрчил гаргасан тухайн иргэн торгуулиа төлөхөд 20 хүртэлх хувь нь илгээсэн иргэнд урамшуулал болж орох боломжтой болно” хэмээн тайлбарлав.

Мөн түүний хэлснээр, E-police аппликэйшнийг 40,300 хүн татаж авч, бүртгүүлжээ. Үүнээс 7,000 хүн өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг байна.

Түүнчлэн тус аппликэйшнээр дамжин өдөрт зам тээврийн зөрчлийн талаар иргэдээс 1,100-1,200 гаруй мэдээлэл ирдэг хэдий ч 500-600 нь л баталгааждаг аж. Учир нь зөрчил илгээж буй иргэд аппликэйшн дээрх шаардлагыг хангахгүй буюу зөрчлийг илгээхдээ байршил тогтоогчоо асаагаагүйн улмаас хаана зөрчил гарсныг мэдэх боломжгүй тул явуулсан мэдээллүүд нь хүчингүй болдог юм байна.

2018 оноос хойш нэг иргэн хамгийн их буюу нийт 1,551 зөрчлийг тус аппликэйшнээр дамжуулж мэдээлжээ. Гэвч үүнээс 711 нь баталгаажсан бол 800 гаруй нь дээрх шаардлагыг хангаагүйн улмаас хүчингүй болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
БУРУУ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [190.2.131.204] 2022/10/27
Манжууд цол хэргэм олгож байна гэж Монголчуудыг хооронд нь алалдуулж эв түнжингүй байлгаж байж барьдаг байсан. Матаач нар оросуудад бие биенээ матаж алуулдаг байсан. одоогийн МАНжууд иргэдийг эв түнжингүй хэрүүл уруул болгож талцуулж хэрэлдүүлж сэвж өөрсдийн булайгаа нэг шуугианаар дарах арга юм биз дээ зайлуул
0 | 0 Хариулах
Зочин [124.158.68.3] 2022/10/27
Байрны гадаа зогсоол байхгүй болохоор нь явган хүний зам дээр тавьсан чинь зурагийг аваад торгууль биччихсэн байлаа ш дээ загдаа [хориотой үг]
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/10/27
сайн байцгаана уу? Хүмүүс дор бүрдээ дүрмээ ягштал сахидаг бол юу гэж л имйи зүйл хийгдэхэвдээ.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.61] 2022/10/27
Оо за за хүний гараар могой бариулчихын байна л даа 😂
1 | 2 Хариулах
Зочин [202.9.40.238] 2022/10/27
Хурдлаач ээ, аппаа суулгачихаад хүлээгээд, догдлоод байна шдээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.92] 2022/10/26
Улныхнаар ул шагайлгах мэргэн санаа
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.54] 2022/10/26
Энэ нийгмийг улам л ёс суртахуунгүй болгох эерэгээсээ илүү сөрөг талтай л болгох журам бна даа.
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.238] 2022/10/27
Хууль журмаа сахиж байвал яахаараа ёс суртахуунгүй болдог юм?
5 | 0 Хариулах
Од [66.181.161.44] 2022/10/27
Чи худлаа ш дээ нүд нь зоосоор эргэлдсэн ац хууль журам махих нтр гэж шааж байдаг шүү
0 | 1 Хариулах
Зочин [64.119.27.125] 2022/10/26
зөвхөн явган хүний зам биш шүү дээ. эгнээ байр буруу эзлэх, автобусны зогсоол дээр зогсох, зогс шугамаас давж явган хүний гарцан дээр зогсох, үргэлжилсэн цагаан зураас давж эргэх, урсгал сөрөх, гэрлэн дохио зөрчих гээд олон зөрчил мэдээллэж болно. хүмүүсээ дүрмээ барьж замын хөдөлгөөнд оролцёоо бүгдээрээ. би уул нь дүрэм зөрчдөггүй. зогсоол бхгүй бол машинаа хол тавиад алхдаг. нэг удаа нарантуул зах ороход зогсоол олдохгүй цагаан хуйран хотхоны явган хүний зам дээр тавьсан чинь торгуудын мэдээлэл ирсэн тэр үед эээ хохьнээээ чи угаасаа тэнд тавьж болохгүй шүү дээ гэж л бодсон. энэ бол хүмүүс хоорондоо муудалцах матаас нтр бишээ хууль дүрмээ биелүүлж амьдарцгаая бүгдээрээ. хууль чаннатай тэрийгээ иргэд нь ягштал мөрддөг улс л хөгждөг. бүгдээрээ чаднаа :)
6 | 0 Хариулах
irgen [202.9.47.59] 2022/10/27
ugaasaa zogsoolgui ulsad amidardagaa medehu? narantuul oroh ajiltai bol zogsoolgui bol butsaad ywah uu? ymar negen gazar tawiad ajilaa amjuulah ni todorhoi shu de, hohi chin ee ntr ch gehshig bitii iim hultsengui bai l da, heree ene juram batlagdaad ehelwel utsaa bariad cameraa neesen l humuus ywah bhdaa
0 | 0 Хариулах
Цэг [202.126.92.98] 2022/10/27
Чи Нарантуул руу орохдоо заавалчгүй зогсоолтой л бол орох уу? 500м орчмын зайд зогсоолд байрлуулаад өөрөө алхаад орчиж чадахгүй нь уу? Чам шиг замын садаа, орк [хориотой үг] л нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ орхиж, чиний машиныг тойрж гарах гэж бусад машинууд зам дээр түгжрэх нь тэгээд зүгээр асуудал уу? Ямарч улсад зогсоол бариад хөгжсөн юм алга, дүрэм журмаа чангал, хуулиа дага, хуулийн хариуцлагыг нь тухай бүрт нь тэр доор нь хариуцуул. Тэгээд боллоо
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.106] 2022/10/26
Энэ ч ёстой явуургүй арга байна даа. Иргэдийн хоорондын харьцаа ч хонь чоно болох байх даа
2 | 1 Хариулах
Цэг [202.126.92.98] 2022/10/27
Чам шиг орк [хориотой үг]-тай хонь хонь байснаас хонь чоно байсан нь дээр. Дүрмээ биелүүлж чадахгүй бол чацга цайраалаад торгуулиад л байж дэ хө
3 | 1 Хариулах
Сэржээ [192.82.70.196] 2022/10/26
Сонирхогчдын авсан фото зураг нь маш их хэрүүл маргаан дагуулна даа. Техник, технологи ингэж хөгжсөн үед баахан худал зураг наана бие. Тэгээд эцэс төгсгөлгүй хэрүүл, маргаан. замын цагдаагийн алба ч ажлаа дийлэхгүйд хүрнэ. Тэр статистикийг нь хар л даа, явуулсан зургийн тал нь худал байдаг байна ш дээ.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.120.195] 2022/10/26
Хүн чанаргүй хүн болгох сургалт гэж ойлгоорой. Залуус автобусанд суухдаа ахмад настанд суудал таих сэтгэлгүй болж байгаа, үүнтэй адилхан бусдын дутагдлаар мөнгө олох ийм арга бол залуусыг мөнгө олохын тулд бусдын ул шагайдаг хүний мөсгүй хүн болгоход дасгаж сургах маш муу арга хэмжээ шүү. Ийм ажлыг хууль дүрэм хэрэгжүүлэх байгуулага нь хийх хэрэгтэй ш дээ.
4 | 3 Хариулах
Цэг [202.126.92.98] 2022/10/27
Энэ бол бусдын дутагдал биш, тэдний хийж байгаа санаатай алдаа. Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар замын цагдаа байгаа эсэхийг хараад хэрэв байхгүй бол шууд дүрэм зөрчдөг. (Тухайлбал: Үргэлжилсэн цагаан шугам давах, Давхар шугам давж эргэх, Нэгдүгээр эгнээгээр явах, автобусны киарманд орж зогсох) Иргэн бүр зөрчлийг мэдээллээд түүнээсээ урамшуулал олгоод явах юм бол хүн болгон замын хөдөлгөөнд хяналт тавьна, үүнийгээ дагаад замын хөдөлгөөний аюулгүй байдал хүртэл сайжрах болно.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.58] 2022/10/27
Энэ чинь зүгээр л хууль дүрмээ зохих ёсны дагуу биелүүлээд явахад л болчих асуудал бншдээ. Үнэхээр машины зогсоол хүрэлцэхгүй хэцүү байгаа бол энэ талаар засгийн газарт шаардлага тавиад тэмцэх л хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.166.38] 2022/10/26
za odoo zolooch nar min helchi bi zvgeer yavgan hvnii zam deer mashin tavisan hvniig hair nairgui shvv busad n nadad hmaagui hhha
1 | 0 Хариулах
АШГҮЙ дэ [192.82.80.60] 2022/10/26
АВТОБУС кармаг дүүргэдэг ОРКУУД алга болох нь .
8 | 0 Хариулах
Тухай нь иргэн [192.82.80.60] 2022/10/26
20% аа авдаг байсан бол 3 сая төгрөг авчих байж.. болтугай , % аа нэмэхийг хичээгээрэй дэ.
3 | 0 Хариулах
Choir [223.219.140.218] 2022/10/26
Humuusiig hoorond ni alaltsuulah ni dee
1 | 2 Хариулах
Тухай нь иргэн [192.82.80.60] 2022/10/26
Мэдэхгүйшд.. ха ха
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.99] 2022/10/26
ene zovoo. bi mashin barihdaa dvrem zorchdoggui yaj iigeed l tohiroh official olj zogsood l bdg. torguuliin neg ch huudas bhgvi. hvn dvrmee barij joloo barival zorchihgui l bdg. shaltag shaltgaan toochood bval dvrem zorchood l bna. zarim gazriig zogsoolgui gej bodvol mashinaa arai oor zogsooltoi gazar vldeegeed alhaad ochdog. zamiin hodolgoonii dvrmee sain bariyaa manaihaan hvnii ami nas shuud yrigddag shvvdee :)
16 | 0 Хариулах
No war [66.181.161.93] 2022/10/26
Социализмын үлдэгдэл хамгийн арчаагүй зүйлийг ч ингэж хийх гэждээ, хүмүүс хоорондоо л дайсагналцана, хөдөлмөрлөж амьдрахын оронд матаас цуглуулж, хүн хүнийхээ мууг үзэж амьдрах арга хэрэгсэлээ болгоод эхлэвэл яах вэ, эцэстээ үзэн ядалт, талцал нь дийлдэхээ л болино доо. Буруу зүйлийг нь нийтэд мэдээлэх хэрэгсэл нь зөндөө л бгаашд, фэйсбүүк т ч болно шдээ, заавал матаас мэдээлэл өгөхөд нь төрөөс урамшуулж, матаачидын сүргийн ирээдүйд үүсгэх гамшгийг нь тооцохгүй яах гээд бгаан бол, энийг санаачилсан хүнийг төрөөс зайлуулах хэрэгтэй, 37 оноос хойш 91 он хүртэл бие биеэ гөрж матах арчаагүй 2 нүүртэй сэтгэхүйг 2022 онд ингэж оруулж ирэх ч гэж дээ, Цагдаа сэргийлэх нь юу хийх гээд бгаан, баримт олж авах шийдэх нь өөрсдийнх нь ажил биз дээ. Сэтгэхүйн ангал үүсгэж бна даа, дэндүү харамсалтай бна. Монгол хүн гэхээр шууд матаачин шантаажчин л толгойд чинь орно доо.
2 | 16 Хариулах
Kk [202.126.90.6] 2022/10/26
Durem zurchixgui blgah gsn arga ternees mataac bish
13 | 0 Хариулах
Ороок Номио [77.24.7.205] 2022/10/26
Юугаа солиороод байгаа юм бэ? Билэг танхай монгол хүн чигээрээ байсаар байвал усаар, галаар, цэргээр, барилгаар, авто машины ослоор үхээд дуусах нь. Матаас, шантаажчин бас арай нэг өөр ойлголтоор явна. Буруу зүйлийг буруу байна гэж хэлдэг хүмүүс болцгооё. Энэ надад хамаагүй гэж явсаар байгаад ямар хачин саармаг нийгэм үүсгэчихсэн байгаагаа хар
4 | 1 Хариулах
Зочин [103.87.255.34] 2022/10/26
Матаас гэнэ үү? Дуртай нь дүрмээ зөрчөөд явж байг гэж үү? Явган хүний зам дээр машинаа байрлуулж байг гэж үү? нэг муу өмхий халтуурчин *даа л биз. Хууль дүрмийн биелэлтэнд бүх хүн оролцож, дүрмээ дагадаггүй малнуудыг дүрмээ дагатал нь сайн торгох хэрэгтэй. Ямар буудалтай нь биш
6 | 0 Хариулах
Зочин [64.119.27.14] 2022/10/26
Matah bol yoroso bish shu, onodor ter zorchil chamd hamagui bj bolno. Margash ter zorchil n garagasan hun tanaihni hen negni horhirowol yaah we
1 | 0 Хариулах
No war [66.181.161.93] 2022/10/26
Явган хүний зам дээр машинаа тавихыг зөвтгөж бгаа зүйл огт биш шүүдээ. Харин ч одоогийнхоосоо хатуу шийтгэл өгөх хэрэгтэй. Зураг авч баримтжуулах нь зөв. Харин тэр баримтаа мөнгөн шагнал болгодог нь л буруу юмаа. Зорилго нь аргаа зөвтгөхгүй. Арга нь буруу бнаа л гэж хэлээд бгаа юм. Нийтээрээ шүүх эрх мэдлийг хэрэгсэхгүй өөр өөрийн баримтаар шүүн таслах буруу чиг хандлага тогтвол яах вэ, энэ буруу чиг хандлага нь замын хөдөлгөөний асуудлаасаа халиад өөр тийшээ хандаж бусдад аюул учруулбал яах вэ, хэн нэгэн луйварчин ашиглавал яах вэ, шударга ёст эх орончдын маань учруулж буй зовлон бэрхшээл багадаагүй л байлтай, нийгмийн асуудлууд ярвигтай шүүдээ. Өнөөдөр зөв мэт боловч маргааш хаашаа ч эргэж магадгүй буруу аргаа болиоч ээ. Та нар тийм л их санаа зовоод бгаа юм бод олон нийтэд баримтжуулаад социалд цацаж болно шдэ. Цагдаагийн байгууллагад баримттай гомдол гаргаад шүүх байгууллагаар шийдүүлж болно шдэ. Өнөөгийн дэлхий нийтийн жишиг ийм л бгаа. Харин баримтаа үнэлдэг жишиг буруу байхаа.
1 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/10/26
Naad zam ene teree bas zasaj orgogtgoj hogjuuleh heregtei. Baasan dotor biye biyee bas torgood baij bolohgui, naadah chin uragshlahgui.
1 | 3 Хариулах
Зочин [112.72.6.138] 2022/10/26
Ёстой мал шиг шийдвэр гаргаад тэгээд яг өгөх үү тэ.
0 | 8 Хариулах
Зочин [202.55.184.18] 2022/10/26
Эхлээд торгуулиа цаг бүрт нь авч сурчихаад наадахаа ярь. Одоо бол машинаа зарж байгаа хүмүүс л торгуулиа төлж байна бусад нь төлөөд байх шаардлага ч алга
1 | 4 Хариулах
Зочин [59.153.115.183] 2022/10/26
hurdlaachee
4 | 0 Хариулах
Зочин [66.181.164.192] 2022/10/26
Hurdan batlaachee. Uramshuullaa avj yavgan hvnii zamaa tseverlemeer bnsht.
13 | 0 Хариулах
Зочин [192.82.80.62] 2022/10/26
hoorhii ohinii hergiig darah gj tenegtej ogj bnaa ed nar
1 | 4 Хариулах
ra [202.126.90.46] 2022/10/26
hudlaa yriad baisan nowshnuud bnshd. anandbuzartaigaa zailaarai nowshnuudaa
4 | 2 Хариулах