ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

М.Баярмагнай: Эрчим хүчний үнэ нэмэгдвэл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний хэрэглээнд хөнгөлөлт үзүүлдэг. Тэгвэл 2017 онд батлагдсан цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж буй талаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар хуримтлагдсан шөнийн тарифын орлого 14.1, ирэх онд шаардагдах тооцоолол 37.3 гээд нийт 52.4 тэрбум төгрөгийг 2023 оны төсөвт суулгах шаардлагатай. Энэхүү тогтоол агаарын бохирдлыг бууруулах, хэрэглээг зохистой харьцаанд тэнцвэржүүлэх зорилготой.

Цахилгааны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг салбарын сайд мэдэгдсэн. Цахилгааны үнэ тариф хэрвээ нэмэгдвэл энэхүү хөнгөлөлтийг үзүүлэхгүй байж болох юм гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ дээрх төсвийг ирэх оны төсөвт суулгахгүй бол шөнийн тарифыг хөнгөлөх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэж харж байна" гэдгийг хэллээ. 

Түүнчлэн тэрбээр нийт эрчим хүчний систем ямар нэгэн нөөц бэлтгэлгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэдгийг дурдаад тиймээс эх үүсвэр зайлшгүй шаардлагатайг онцлов. Энэ хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц зэргийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг