Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Ворлд Плас Дижитал” ХХК-ийн МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2022 оны 10 сарын 21
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

“Ворлд Плас Дижитал” ХХК компани өөрийн үйл ажиллагаандаа хурдац нэмэх болон олон улсад хүчтэй төрөн орж ирж буй blockchain технологийг ашиглан хэрэглэгчдэдээ  ирээдүйд  урамшууллын хэрэгсэл болгон хэрэглүүлэх үүднээс Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд WPL coin гаргасан билээ. Бид энэ үйл ажиллагааны хүрээнд 8.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бөгөөд өөрсдийн төлөвлөгөөний дагуу хичээн ажиллаж байна. Энэ оны 2 сараас эхлэн сошиал орчин дахь миний хаяг руу хараах, доромжлох, харлуулах ашиг сонирхолтой хэд хэдэн хүний үйлдлүүд удаа дараа гарсан тул ажлын  үр дүн, амжилт бүрэн гарах хүртэл хувийн сошиал хаягуудаа идэвхгүй болгосон. Компанийн үүсгэн байгуулагчийн хувьд хариуцлагаас мултарч, эх орноосоо зугтсан зүйлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Миний бие 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр АНУ-д ирсэн бөгөөд медиа компаниудтай гэрээ хэлцэл хийж, сүүлийн 2 жил хагасын хугацаанд дэлхий даяар тархсан Ковидын үед хийх боломжгүй байсан ажлуудаа урагшлуулж яваа болно. 

“World Plus” компанийн ажилчдад ирж буй доромж дарамтаас шалтгаалан хэвийн ажиллах бололцоогүй байдалд байгаа тул зайнаас ажиллаж байна.

Компанид хөрөнгө оруулсан Сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо Даваажаргал “World Plus” компанид хувьцаа эзэмшиж байсан бөгөөд койн гаргасантай холбогдуулан өөрийн хувьцаагаа буцаан шилжүүлсэн. Иймд Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинаа цуурайтуулж яваа залуу Их аваргын нэр хүндийг компанийн үйл ажиллагаатай холбохгүй байхыг хүсэж байна. Мөн С.Пүрэвжав хувьцаа эзэмшигчийн хувьд хамааралгүй тул гарсан болно.

Бидний ажлын үр дүн гарахад тун ойрхон байгаа бөгөөд тус компанийн үйл ажиллагааг дэмждэг, худалдан авалт хийсэн нийт хүмүүстээ үүнийг дуулгахад таатай байна. Удахгүй өндөр амжилттай уулзацгаая.

 

Хүндэтгэсэн: “World Plus” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Х.Эрдэнэбаяр

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.