ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

П.Энхцэцэг: 0-6 насны хүүхдүүдийг байгальтай ойр байлгах нь онцгой ач холбогдолтой

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний хөгжлийн хамгийн эхний шат бол ухамсар хэмээн Боловсрол судлаач, сэтгэл судлаач П.Энхцэцэг тодорхойлж байна. 

Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнг үүсгэн байгуулж, боловсрол, хүүхэд хөгжлийн талаар судалдаг түүнтэй сэтгүүлчид өнөөдөр уулзан, цэцэрлэг, сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулгын талаар ярилцсан юм. 

Судлаач П.Энхцэцэгийн хэлж буйгаар 0-6 нас нь ухамсар төлөвших хамгийн чухал шат бөгөөд энэ үед байгальтай ойр байх нь онцгой ач холбогдолтой аж.

Тэрбээр энэ талаар "0-2, 2-6 настай үед ухамсрыг хамгийн сайнаар хөгжүүлэх боломжтой. Арга нь байгалийн хэмнэл. Гол, усны чимээ сонсох, ууланд алхах зэрэг нь ухамсрыг хөгжүүлж, тэтгэж байдаг. 

Ухамсар хамгийн сайн төлөвших үе буюу зургаан нас хүртэлх үе нь цэцэрлэгийн нас. Гэтэл энэ үедээ хүүхдүүд ихэнх цагаа ангидаа өнгөрүүлж байна. Уг нь байгальтайгаа харьцаж байх нь онцгой ач холбогдолтой. Иймд ургалтын агуулгад байгальтай харилцах хөтөлбөртэй байх нь зөв.

Мөн эцэг, эхчүүд амралтын өдрөөрөө агаар салхинд гарч, байгальтай танилцуулж байх нь зүйтэй байна" гэсэн юм.

Харин "Ерөнхий боловсролын сургууль бол "Чи хэн бэ" гэдгийг олж өгөх үндсэн үүрэгтэй. Өөрийгөө олсны дараа мэргэжлийн боловсролын үе шат руу орж байх ёстой. Ерөнхий боловсролд бүх зүйл байдаг учраас бүгдийг нь үзэж туршиж, би үүнийг л хийх хэрэгтэй гэдгээ ойлгох үе шат боловч манай улсын систем бага зэрэг дутмаг байгаа" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.23.49.151] 2022/10/21
угаасаа л тийм шд. балай юм шиг газаргүй европчуудыг дуурайгаад бүх газрыг хувьчилна гэж тэнэгтэв.
1 | 2 Хариулах
Зочин [202.9.47.6] 2022/10/21
Харин ч энэ газар нутгийг улны монголчуудын гарт сэглүүлж бохирдуулж байснаас соёлт европчуудад өгчихсөн хамаагүй дээр.
1 | 4 Хариулах
Зочин [202.9.46.198] 2022/10/21
Удахгүй дэлхий даяар ногоон байгальгүй болно.
2 | 0 Хариулах