ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад 100,000 хүн тутмын 21 нь зам тээврийн ослоор нас барж байна

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100,000 хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна. Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн нас баралтаар дээгүүр бичигдэж байгааг Үндэсний Статистикийн Хороо танилцуулав. 

2022 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 10,129 осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1,382 нэгж буюу 15.8 хувиар өссөн дүн юм. 

Нийт ослын 8,796 буюу 86.8 хувь нь  нийслэлд, 1,333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

зураг
 

Мөн бүртгэгдсэн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1,087 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэн байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад амиа алдсан хүний тоо 69 нэгж буюу 78.4 хувиар, гэмтсэн хүний тоо 125 нэгж буюу 43 хувиар тус тус өсжээ.

Үүнээс хүүхэд өртсөн зам тээврийн 123 ослын улмаас 23 хүүхэд амь насаа алдаж, 127 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлт гарав

Монголд зам тээврийн осол нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.92.102] 2023/4/25
Машин донсолгоонд найгадаг
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.102] 2023/4/25
Төсөөлөгдөж байна
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.102] 2023/4/25
Машин зам харахгүй явдаг хүн гэхээр ямар хүн төсөөлөгдөж байна. Миний бодлоор толгойгоо найгаж явдаг хүн
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.16] 2023/1/27
Ухаан муутай хүн зам тээврийн осолд ихээр өртдөг
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.226] 2022/10/19
Өмнөд солонгос улс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүст оноох шийтгэлийг чангалсан байна.
1 | 0 Хариулах
MGL [202.126.90.136] 2022/10/19
iim archaagui luiwarchidiig turd gargasanaas bol odoo manai niigem iim ayultai, amid ywah batalgaagui bolj bn. eniig uurchili luiwarchid, hulgaichudiig bugdiin buudaj alay
0 | 1 Хариулах
uruvdultei omog [66.181.178.183] 2022/10/19
uuruu songochood chi uuriiguu buudaa umhii har kommunist moya
0 | 0 Хариулах