ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сумын ЗДТГ-т ажилладаг төрийн захиргааны албан хаагчдад 5 жил тутамд мөнгөн урамшуулал олгох хуулийн төсөл өргөн барив

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их, дээд сургууль төгсөөд сумын төвийн цэцэрлэг, сургуульд ажиллаж байгаа багш, эмч нарын үндсэн цалин 850 - 950 мянга байдаг бол төрийн захиргааны албан хаагчийн үндсэн цалин 615 мянган төгрөг байгаа аж. 

Мөн сум, тосгон, багт ажилладаг багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид тасралтгүй ажилласан таван жил тутамд нэг удаа мөнгөн урамшуулал олгодог. 

Гэтэл төрийн захиргааны албан хаагчдын цалин бага, тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин зохицуулалт байхгүйн улмаас хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд байна.  

Иймд УИХ-ын гишүүн С.Чинзориг нар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Уг хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад сумын Засаг Даргын Тамгын Газар(ЗДТГ)-т тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгодог болох зохицуулалтыг тусгаж буй юм.

Хуулийн төсөл батлагдсанаар дээрх асуудал засагдаж, амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэхэд нь тодорхой санхүүгийн дэмжлэг болох сайн талтай хэмээн санаачлагчид нь үзжээ.

Аймгийн төвөөс бусад сумын ЗДТГ-т нийт 2,500 орчим төрийн захиргааны албан хаагч ажилладаг

Улсын хэмжээнд сумдын ЗДТГ-т 1,338 орон тоо сул байгаагаас 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол 319 мэргэжилтэн өөр ажилд шилжсэн байна.

Сумын ЗДТГ-ууд 1,089 сул орон тооны захиалга Төрийн албаны салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн боловч 499 сул орон тоонд нөөцөд бүртгүүлсэн иргэн байхгүй, 413 сул орон тоонд иргэн бүртгүүлээгүйн улмаас сул орон тоо нөхөгдөж чадаагүй байна.

Аймгийн төвөөс бусад сумын ЗДТГ-т нийт 2,487 орчим төрийн захиргааны албан хаагчид ажиллаж буй. Үүнээс тус байгууллагад тасралтгүй

  • нэг жил ажиллаж байгаа 297,
  • хоёр жил ажиллаж байгаа 206,
  • гурван жил ажиллаж байгаа 232,
  • дөрвөн жил ажиллаж байгаа 218,
  • тав ба түүнээс дээш жил ажиллаж байгаа 1,534 албан хаагчид байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.21.244] 2024/3/11
Адилхан сумын статустай ачааны ихийг үүрч байгаа албан хаагчлыг ялгах хэрэг байна уу аймгийн төвийн сум гээд илүү цалин авсан юм байхгүй шүү адилхан авмаар байна
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.244] 2024/3/11
Аймгийн төвийн сумын ЗДТГ-ын албан хаагчдад олгох хэрэгтэй ш дээ хөдөөгийн сумаас илүү ачаалалтай ажилладаг бөгөөд яг адил цалин авдаг ш дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.80.210.211] 2022/10/17
Цалин бага, ачаалал ихтэй гээд аймгийн ЗДТГ-т чинь ажиллах хүнгүй болох нь ээ
0 | 0 Хариулах
Зочин [103.80.210.211] 2022/10/17
Өмнө нь боловсрол, эрүүл мэндийн салбарт ажилладаг ТАХ-чид авдаг байсан. Одоо сумын ЗДТГ, Адилхан төрийн албан хаагчдаа ингэж ялгаварлаж хандахаа больмоор байна. Аймгийн төвийн сумд амьдарч, аймгийн ЗДТГ-т ажиллаж байгаа нь тэдний буруу юу. Ер нь тэгээд аймгийн төвийн сумууд маань хотын биш сумын статустай байх нь иймэрхүү урамшуулал авахад хэрэгтэй юм биш үү. Хотын статус аваад хэрэггүй юм байна.
1 | 0 Хариулах
мгл [192.82.80.125] 2022/10/13
ходоонии тах гэж намчирхсан ,орон тоо болгонлуу хамаатан нуудгайгаа чихсэн ,сонгууль будлиантуулсан эргуу малнууд голдуу байдаг ,хоосон орон тоо байдаг гэдэг худлаа шуу,ман сонгуулиин омно намчингууддаа тосвоос урамшуулал огох гэж байна!!'
1 | 0 Хариулах
Уншигч [192.82.76.234] 2022/10/13
Улстөрийн албан тушаалд мөнгө олгож болохгүй, тэр тусмаа гэмт хэрэг, гал түймэр, байгалийн гамшигтай тэмцдэг амь насаа зориулахаар тангараг өргөсөн тусгай албаны хүмүүстэй бүүр ч харьцуулж, барьцуулж болохгүй, тэр дорвол наад суганы үснүүдийнхээ цалинг нь шатлалаар нэмсэн нь дээр биз. Оррнд нь ажил хийх залуус сум орон нутагт язганалдаж байгаа, намын гишүүн биш, эсхүл эсрэг намын нөхөр гээл гадуурхагдаад, чулуу нясласан залуус хэлэн мянгаар байгаа шүү, ийм явцуургүй улс төржилтөө зогсоо. Би үүнийг эсэргүүцэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.70.34.70] 2022/10/12
Цалинтай малчин
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2022/10/12
Сум байтугай алслагдсан дүүргүүдийн ЗДТГ-ынхан гэж олдсон жоохон төсвөө хулгай хийхээс өөр ажилгүй хүмүүс байдаг ш дээ
4 | 0 Хариулах
Зочин [64.119.24.20] 2022/10/12
namiinhaa nohoinuudaa hoolloh ni
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.100] 2022/10/12
Sumiin tovd yu ch hiuhgui, ajil deeree ch ochdoggui arhidaad yavdag yum bilee
6 | 0 Хариулах
Зочин [162.23.30.10] 2022/10/12
Ингээд төрийн албан хаагчдаа ялгаварлаад байж болохгүй ээ
2 | 0 Хариулах
ИРГЭН [202.9.46.201] 2022/10/12
Сумын ЗДТГ-т ажилладаг төрийн захиргааны албан хаагчд хийх ажилгүй хүмүүс шүү дээ
5 | 0 Хариулах
Зочин [202.179.3.45] 2024/5/21
зайл
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.91] 2022/10/12
ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙГЭЭД ЦАЛИНГАА АВААД ЯВЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ 😡😡😡
3 | 0 Хариулах
Нямаа [122.201.24.156] 2022/10/12
Бүү тэнэгт.
6 | 0 Хариулах
Зочин [59.153.112.201] 2022/10/12
Зүгээр л ажлаа хийгээд амьдардаг орчин бүрдүүлээч. Та нарыг 2024 онд гудамжинд гартал чинь хусъя аа
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.236] 2022/10/12
Урамшууллыг ажлын бүтээмжтэй нь холбож үнэлэх. Тоог нь тодорхой заах. Төрийн албан хаагчдаас илүү багш эмч нарт олгох. Албан хаагч хийх хүн олддог.
5 | 0 Хариулах
Зочин [103.80.210.211] 2022/10/17
Сумын багш, эмч нар чинь энэ урамшууллыг чинь авдаг юмаа
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.236] 2022/10/12
Дарханы сумын тооноос гаргах хэрэгтэй. Хотын тоонд оруулах. Сумаа хүн амын тоо нэг км²-т хэдэн хүн ноогдож байгаа болон суурьшлийн бүсийн хэмжээ, хүн амын хэмжээнд харьцуулж бодох. Жоохон эзэмшил газартай гээд аймаг сум болж болохгүй. Дархан хөдөө газар биш учраас урамшуулал авах ёсгүй. Ингэхийн тулд сумын тооноос хасах.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.243] 2022/10/12
үндсэндээ хөдөөний намчирхалыг төсвөөс санхүүжүүлдэг болж байгаа юм биздээ псдаа.
14 | 1 Хариулах
Зочин [122.201.21.61] 2022/10/12
Хийсэн бүтээсэн юм байхгүй байж өөрсдийгөө шагнаж урамшуулахаа мартахгүй цуснууд шүү.
5 | 0 Хариулах