• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Ж.Сүхбаатар сайд надад маш их дэмтэй байна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүн сайн сайхан аж төрөхийн тулд нутаг дэвсгэрийн байршил, орлогын эх үүсвэр, нийгмийн орчноо солих үзэгдлийг шилжилт хөдөлгөөн гэж тодорхойлдог. Улаанбаатар хотыг анх 1950 онд 600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Гэтэл ердөө 20 жилийн дараа шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хүн амын тоо 200 мянга орчмоор нэмэгджээ. Тэр үеэс хүн амын тоо тасралтгүй өссөөр өдгөө Улаанбаатар хотод албаны ёсны бүртгэлтэй 1.6 сая хүн байна.

2019-2021 оны хооронд л гэхэд Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэд 78 мянгад хүрчээ. Тодруулбал, 2019 онд 13,000, 2020 онд 39,500, 2021 онд 25,700 орчим иргэн шилжилт хөдөлгөөн хийж, Улаанбаатар хотын харьяат болсон байна
зураг
 

Орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн зөвхөн Монголд өрнөдөггүй. Дэлхийн олон оронд хот суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгал тасралтгүй нэмэгдсээр буй. Тиймээс улс орнууд төлөвлөлт, төвлөрлийг задлах бодлогоо шинэчилж, суурьшлын бүсээ тэлэх байдлаар үүнийг шийдэж байна. Тэгвэл Улаанбаатар хот Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоог хангаж, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэр, төвлөрлийг сааруулах зөөлөн бодлогыг хотын хөгжлийн зорилттой хослуулан хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хотын хөгжлийг харахад, хэт их нягтаршил, үүнээс үүдсэн түгжрэл, төвлөрөл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал нэмэгдэж, зам, гүүрэн байгууламжийн ачаалал гурав дахин хэтэрсэн. Эдгээр  асуудал нь ямар ч хурдаар яаж ч бүтээн байгуулалт хийгээд Улаанбаатар хотын төлөвлөлтийн асуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй болгосон.

Улаанбаатар хотын хүн ам 1.6 сая байна. Бүртгэлгүй, мөн байнга ирж очин байдаг хүмүүсийг оруулбал 1.7 саяд хүрч байгаа мэдээлэл бий. Бизнес, зах зээлийн талаас нь харвал нэг иргэн ч хотын эдийн засгийг дэмжинэ. Гэхдээ манай хотод 1.7 сая иргэнийг даагаад явах нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн суурь нь бэлэн биш байна.

Улаанбаатар хотын хүн ам механикаар жилд дунджаар 45 мянгаар нэмэгдэж байгаа. Ердийн өсөлт 30-35 мянга байна. Ингэхээр хотын хүн ам жилд 70-80 мянгаар өсөж байна гэсэн үг. Мөн автомашины хэрэглээ жилд 80 мянгаар нэмэгддэг. Бидний бүтээн байгуулалтын хурд эдгээр өсөлтийг гүйцэхгүй байгаа. Мөн хөрөнгө оруулалт дутагдалтай байна. Үүнийг дорвитой өөрчилж, хууль, эрх зүйн зохицуулалт хийж өгөхгүй бол болохгүй. Энэ өсөлтийг хэрхэх вэ гэдэг нь зөвхөн Хотын даргын бодлого биш, төрийн бодлого болж байгаа юм.

Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах нь хөгжлийн үндсэн асуудал. Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг татварын зөв зохицуулалтаар дэмжих, цалин, урамшууллын дэмжлэг нь хотоос илүү байж орон нутагт иргэд амьдрах нөхцөл, суурийг бүрдүүлнэ. Үүний цаана дэд бүтэц, эрчим хүчний хэрэглээ, дулаан хангамжийн асуудал бий. Энэ болгоныг төрийн бодлогын хөгжлийн үндэс, суурь болгож байж 1.5 сая км газар нутагт 3.4 сая хүнийг тэгш, хүртээмжтэй байдлаар амьдруулах нөхцөл бүрдэнэ. Ингэж байж хотын асуудлыг жигд шийднэ.

-Нийслэл хот руугаа чиглэсэн хөдөлгөөн зөвхөн Монголд байгаа юм биш. Дэлхийн олон хотод ийм асуудал бий. Хот болгон өөрийн онцлогтоо тохирсон шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Улаанбаатар хотын хувьд төвлөрлийг шийдэх ямар ажил хийж байна вэ?

-“Алсын хараа-2050”-д Монгол Улсын хөгжлийн бодлогыг маш тодорхой заасан. Энэ бодлогын бичиг баримтад суурилсан Монгол Улсын хөгжлийн бодлогын бичиг баримтууд боловсруулагдаж байгаа. Газар нутаг, хүн амын нягтаршил, суурьшлын төлөвлөлттэй холбоотой бодлогын бичиг баримт Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв дээр явж байна.

Мөн Үндэсний хөгжлийн газарт Бүсчилсэн хөгжлийн загвар гарчихсан явж байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020-2050 он хүртэл хөгжүүлэх 30 жилийн төлөвлөгөө яригдаж байна. Эдгээр бодлогын бичиг баримт хоорондоо уялдахгүй байгаа асуудал бий. Бодлогын баримт бичгээ нэг болгон зангидах хэрэгтэй. Зөвхөн хотын хөгжлийн асуудлыг яриад байхаар хот руугаа төвлөрнө шүү дээ. Яаралтай арга хэмжээ авч, бүсчилсэн хөгжлийн загварууд дээр, зүүн, баруун бүсдээ онцгой анхаарч, татварын зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Бодлогын бичиг баримтаа хөрсөн дээрээ суулгах ажлаа хиймээр байна.

Улаанбаатар хот Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа ч батлуулж чадахгүй нөхцөл байдалтай байсан бол одоо хуультай боллоо. Үүнийг барьж хөгжлийн концепцио боловсруулаад, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөгөө НИТХ-аар батлуулсан. Цаг хугацаа бол бидний гол өрсөлдөгч. Үр дүнтэй, гүйцэтгэлтэй ажлуудаа дуусгамаар байна.

Хөгжлийг гацааж байгаа хууль, тухайлбал, Тендерийн тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. Хамгийн бага үнэ санал болгосон хүмүүс нь тендерт ялж байна. Энэ нь хөгжлийг гацаадаг. Үүнийг УИХ тодорхой болгож, хөгжилд тушаа болохгүй болгож өөрчлөх хэрэгтэй.

-Та хот хэмээх энэ том гал тогоонд орж ирснээсээ хойш асуудалд УИХ, Засгийн газрын анхаарлыг хандуулж, хууль, эрх зүй гэх мэтээр асуудлыг үе шаттайгаар шийдээд явж байгааг харж байна. Мөн Хот хариуцсан сайд томилогдлоо. Сайдаас ямар хүлээлттэй байна вэ?

-Ж.Сүхбаатар сайд надад маш их дэмтэй байна. Ялангуяа салбар хоорондын уялдаа холбоог зохицуулж байгаа. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын биш, улсын хэмжээний асуудал болсон. Улаанбаатар хот бол нийгэм, эдийн засаг, тээвэр, ложистик, худалдаа, эдийн засгийн гол зангилаа. Түгжрэл, төвлөрөл гээд Улаанбаатар хотын асуудлыг шийдэж чадвал улсын асуудал шийдэгдэнэ. Нийгэм, эдийн засгийн 63, эдийн засгийн 70, аж ахуйн нэгжийн 77 хувь буюу 150 мянга нь, их, дээд сургуулийн 95, хүн амын 53 хувь нь нийслэлд байна.

Улаанбаатар хотын асуудлыг богино хугацаанд, үе шаттай, үр дүнтэй шийдэж байж цаашдаа улсын хөгжлийн асуудлыг шийднэ. Мэдээж том бодлогоор, бүсчилсэн хөгжлийн загвараар бүс нутгийн хөгжилд онцгой анхаарвал хот руу ирэх төвлөрөл аажимдаа саарч, орон нутагт авч байгаа цалин, амьдралын чанар сайжраад ирвэл Улаанбаатар хотоос гарахыг л бодно шүү дээ. Энэ ажлыг түргэтгэхийн тулд Ж.Сүхбаатар сайдтай гар, сэтгэл нийлэн ажиллаж байгаа.

УИХ, Засгийн газрын түвшинд, хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага тулгарна. Гол нь хүрэх үр дүн. Тэрнээс хэн хийх нь чухал биш. Том зургаараа бид хүрэх үр дүндээ хүрэх ёстой. Гүйцэтгэл оновчтой, зөв байх ёстой.

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ХАХА
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [192.82.84.104] 2022/10/11
LRT-g bariarai
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.229] 2022/10/11
Сүхбаатар туслах нь болчихсон юмуу
0 | 0 Хариулах
Зочин [192.82.80.135] 2022/10/11
Энэ угаасаа ажилаа хийж чадахгүй байгаагаа хэлээд байгаа бус уу!!! Хотын төвд өндөр барилга бариулахгүй гэж байсан ч барисаар л байна... яриж байгаа нь шууд хэрэгждэггүй ийм л МАНуухай байна даа
1 | 0 Хариулах
Зочин [159.28.68.243] 2022/10/11
Ямбын эдэлж байгаа бол ялыг нь ч бас эдлэх хэрэгтэй шүү Суумка!!. Ханьтай болж аваад баяртай байх шив дээ. /чаадаас даа /
1 | 0 Хариулах
zochin [192.82.65.56] 2022/10/11
ӨӨ ХӨӨРХИЙ АЖЛАА ӨӨРӨӨ ХИЙЧИЖ ЧАДДАГГҮЙ ГАР БАЙЖ!
1 | 0 Хариулах
Зочин [159.28.68.243] 2022/10/11
Гуцдаг муу хулгайч шүү
0 | 0 Хариулах
зочин [202.131.245.69] 2022/10/11
Засгийн газрын түвшинд шийдвэр гаргаж асуудлыг шийдэх нь угаасаа ойлгомжтой. Сүүлийн үеийн хотын дарга нарын хариуцлагаас мултрах нэг шалтаг нь ийм агуулгатай өгүүлбэр болсон. зэрэгцүүлээд хот өөрөө хотын нутаг дэвсгэр дээр амьдарч, ажиллаж байгаа хүн, аж ахуйн нэгжид зориулсан зохицуулалтыг оновчтой хийх ёстой. Тодруулбал хотод мөрдөх дүрэм, журам, зааврыг ойлгомжтой боловсруулж нөхцөл байдал өөрчлөгдөхтэй уялдуулан шинэчлэн сайжруулж байх хэрэгтэй. Наад зах нь хотын автомашины явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулах автоматжуулсан систем буюу гэрлэн дохио, дүрэмдээ мониторинг хийж сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх, автобус баазуудад олгож буй нөхөн олговорыг зогсоох, хотын өмчийн автобус, такси компанийг байгуулж жишиг үйлчилгээг бий болгон хувийн хэвшлийн оролцуулах. Явган хүний замыг өвлийн хотын стандартад нийцүүлж шуурхай засварлах, бараг 70-80 оны үеийнх шиг явган замтай болмоор. Хог хаягдлыг татан зайлуулах ажлыг эрс өөрчлөх.
0 | 0 Хариулах
зочин [202.131.245.69] 2022/10/11
2000 он гараад гэр хорооллын цэвэр ус түгээх худгуудыг төвийн шугамд холбосон. Энэ нь уг нь цаашаа айл өрх рүү цэвэр ус татах нөхцлийг бүрдүүлж байгаа. Энэ шийдлийг ашиглан гэр хорооллын өрхийг цэвэр устай болгож, бохирыг нь татан зайлуулах асуудлыг инженерийн олон шийдлээр зохицуулж болно. Энийг ядахдаа хиймээр. Мөнхжаргал, Энэбиш, Наранцацралт, Энхболд, Бат-Үүлээс өөр амьдралын нөхцлийг сайжруулах ажлыг ямар ч хотын дарга хийхгүй байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.21] 2022/10/11
Нийслэлээс илүүдэл иргэдээ хурдан гаргах арга бодож хэрэгжүүлэх хэрэгтэй. Их дээд сургуулиудыг нүүлгэхээ болчихсон юм уу. Орон нутагт суурьших бол яаж амьдрахыг шийдэх хэрэгтэй дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.40] 2022/10/10
Олон жил ярилаа даа. Шийдэл нь сайдтай болохтой холбоотой биш шүү дээ. Тийм бол одоо асуудлаа сайдтайгаа ярилцаад шийдээч дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.147] 2022/10/10
Сү нь өмнөөс нь бичиг үсэглэж уншиж өгч байгаа гэсэн.
0 | 0 Хариулах
Сүхээ [64.119.27.12] 2022/10/10
ЮУН 2050 ОН БЭ ТЭР ҮЁД СҮ.. СУ 2 АМЬД БАЙЖ БАЙХУУ БАЙСАН Ч БУРУУ БОДЛОГО ХЭРЭГҮҮЛСЭНИЙ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ ТА НАРИЙН ТЭНЭГ БОДЛОГЫН ЗОЛИОС АРД ТҮМЭН ХОХИРООД
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.252] 2022/10/10
Boowii ni saaj ugch tus bolj bgamu?
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.196] 2022/10/10
Энэ нэг Сүхбаатар гээч юмны балагаар хот ёстой 24 цагийн 0 зогсолттой болох юм шиг байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.158] 2022/10/10
Мангар бөх Маанаг Сүхээ хоёр яг хотыг хөгжүүлж харагдаач
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.229] 2022/10/10
taarsan 2
1 | 0 Хариулах
Зочин [202.21.113.50] 2022/10/10
Sukhbaatar sadaa ene tets 3-n baruun taliin uulzvar 4+2 ursgal 2 ursgal ruu orohod tugjreh u? bodood uguuch yagaad iim shiidver gargadag ym bol?
1 | 0 Хариулах
Бодоо [202.9.47.52] 2022/10/10
ИДХЭД ҮҮ
1 | 0 Хариулах
zochin [66.181.185.81] 2022/10/10
gonchigdorj aigal ter enhbold aigal aldarbold hajuda abdag baijee.
0 | 0 Хариулах
zochin [66.181.185.81] 2022/10/10
chi medehgui yu gonchigodorj ugasaal aldarbold aldartogoldor gargaj abdga shuu.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.81] 2022/10/10
hogin ugadsa gonchiogdorj abgai yu bolsin humuus alna hidulna gej zaganal haragal.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.81] 2022/10/10
portuna abga yu geel gemgui humsu dormjolj zaganl. aiagn
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.124] 2022/10/10
Oligtoi uhaantai dargatai bsan bol yu gej buhel buten said tomilj bhuudee anhnaasaa
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.45] 2022/10/10
ҮАБЗ хуралдаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын дотоод, гадаад нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа аж. Үргэлжлүүлэн 16 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдана.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.131] 2022/10/10
Егөөдөөд байгаа ч юм шиг
2 | 0 Хариулах
Данхрушка❗ [202.126.89.48] 2022/10/10
Түгжил сүхээ 😅
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.118] 2022/10/10
БЯДУУ ХҮНИЙ ЗҮТГЭЛИЙГ ДЭМ ГЭДЭГ ДЭЭ.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.70.229] 2022/10/10
Өвөрийн хангайн 2 сайн ажилан шүү ирэх сонгуулийн шалгуур байх шүү
0 | 2 Хариулах
Зочин [192.82.80.135] 2022/10/11
аваад тонилмоор байна өврийнхөн минь
0 | 0 Хариулах
Бат [202.126.89.236] 2022/10/10
Хоосон яриа.Бодит бүтээн байгуулалт огт байхгүй.Судлаад л байдаг судлаад л байдаг.Бас төлөвлөөд л. Ухаан нь дутаад бүх буруугаа хуульруу чихээд л, мөнгөгүй гэж үглээд л.Дүүжин тээвэр гэдэг онигоо LRT гэдэг онигоо болж байх шивдээ.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.81.14] 2022/10/10
ЭНЭ ХОЁР ТЭГЖ БАЙГААД НЭГ АВАЛЦАХ БАЙХ ДАА
2 | 0 Хариулах
Зочин [192.82.89.12] 2022/10/10
Hamtarch tusul ideheer gar barij ddd 2 dunduuuk
0 | 0 Хариулах
WTF [202.126.88.175] 2022/10/10
medrel buh min chi zuger zailaad ug pls
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.134] 2022/10/10
Өөрөө Оюуэрдэнэд захиалж найруулж хажуудаа авчихаад тэнэг хүн хуураад байна гэж бодохын. LRT -г явуулахад гол түшиг тулгуур гэж бодсон чинь худлаа юу.
2 | 1 Хариулах
ERDENETHU [202.131.243.186] 2022/10/10
NIISLELEE SHILJUUL HAMGIIN ZUV HURDAN GARZ UIH YAM NUUGEEED L BOLOO
1 | 0 Хариулах
Zochin [202.170.68.162] 2022/10/10
Oligtoi ajilah heregtei. Naad tugjrel chin baas bolloo. Tugjrel baihgui bolgoj baij busad ium sergene.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.154] 2022/10/10
ХОТЫН ТҮГЖРЭЛ ГЭЖ ХИЧНЭЭН ОЛОН АЖИЛ САНААЧИЛЖ СЭДЭЭД Ч ЧУЛУУ ХӨӨХ ТӨДИЙ ЯГ ГАРЦЫГ НЬ ОЛОХОД УУЛ НЬ НЭГ Л ЮМ БАЙГАА ЮМ. ТЭР НЬ ХОТЫН ТӨВИЙН БАГАХАН ЗАЙД ТЭР ОЛОН МЯНГАН МАШИН НЭГ ДОР БАГТАЛЦАХГҮЙ. ТЭГЭЭД ОРОСХ ЧИГҮҮДЭЭ ХААГААД ГАРАХ ЧИГҮҮДЭЭ ДЭМЖИЖ ЯВУУЛЖ ЭХЭЛДЭГ. НЭГ ЁСОНДОО ХОТЫН ТӨВӨӨ НИЛЭЭН СУЛЛАЖ БАЙЖ ДАРААГЫН ЭЭЛЖИЙН МАШИНУУДЫГ ХОТЫН ТӨВӨӨР НЭВТРҮҮЛЭХ ҮНДСЭН ГАНЦ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦУУЛАЛТТАЙ. ТЭГСЭН ЯАСАН ГЭЭЧ. ХОТЫН ТӨВӨӨС ЗАЙСАН ЕРДӨӨ 3-ХАН КМ. ЭНЭ ЗАЙД НӨГӨӨ ОЛОН МАШИН НЬ ЕРДӨӨ 2 2 ЭГНЭЭГЭЭР ИРЖ ОЧДОГ. ЗАЙСАН ХАВЬДАА БҮГД ОРЖ ГАРАХ ГАРЦАН ДЭЭРЭЭ ГАЦДАГ. ИНГЭЭД ХОТЫН ТӨВ ЗАЙСАНГИЙН ЗАМ ПИГ ДҮҮРЭЭД ГАЦЧИХААР ЭНЭ ЧИГИЙН БУСАД МАШИНУУД БҮХ ЗАМ ДЭЭР ТАГЛАА БӨГЛӨӨ ҮҮСГЭЭД ЗАМ ДҮҮРГЭЭД ЗОГСЧИЖ БАЙГАА. ГАНЦХАН ЗАЙСАН ЧИГИЙГ ГАЦААНААС ГАРГАХ ГЭЖ Л ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫНХАН БҮТЭН ӨДӨРЖИН НОЦОЛДДОГ. ЭНЭ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НАМ ТАС ХААЧИХВАЛ ХОТЫН ТҮГЖРЭЛ ҮНДСЭНДЭЭ БАРАГ ШИЙДЭГДЭНЭ. ЭНЭХЭН ХООРОНД 3-4 КМ Л ГАЗАР БАЙГАА ЮМ. ҮҮН ДЭЭР Л АЖИЛ ХИЙВЭЛ БӨГЛӨӨС БӨГЛӨРӨӨ ОНГОЙХ ТИЙШЭЭ БОЛНО.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.140] 2022/10/10
Улны хүн Дэмний хүн гэх мэтээр их олон зэрэг дэвтэй юм аа даа
6 | 0 Хариулах
Путингүй Монгол улс [103.57.92.107] 2022/10/10
таарсан 2 хар хэрээ
4 | 0 Хариулах
Их мэдэгч [66.181.165.54] 2022/10/10
Та 2-ыг нэг нэгэндээ дэм бол гэж бид татвар төлөөгүй юм шүү хулгайчууд минь. Нэг нь ядарч байна нойргүй явж байна л гэнэ, нөгөөх нь нэг нэгдээ дэмтэй байна ч гэнэ үү. Сүүлдээ наад доромжлол чинь хэрээс хэтэрлээ. 23 он хүнд жил болно, цагаан захтай дундаж давхарга чинь хүртэл одоо дургүй хүрч эхэлж байна. Аятай байхгүй бол дахиж ЗГ-т сонгогдохгүй болтол чинь унагахаа анхааруулъя. Хэдэн алиалагч дарга болж тоглосон малнууд минь
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.45] 2022/10/10
Сүхбаатар бол дэм юм. 😂
8 | 2 Хариулах
Зочин [202.70.34.70] 2022/10/10
Ирэх жил түгжрэл буурсангүй гээд аймар хэрүүл болно доо.
4 | 0 Хариулах