2009 оноос хойш нийслэлд жил бүр автомашингүй өдрийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад "Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа" уриан дор энэхүү өдрийг өнөөдөр зохион байгуулж байна.
Уг өдөр нь автомашинаас татгалзаж, гэр бүлдээ цаг гаргах, явган алхах зэрэг эрүүл мэндийн талаас олон ач холбогдолтой. Энэ жил спортын олон арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, шатрын тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, спортын төрлүүдийн үзүүлэх тоглолтууд болж байна.
Хотын төвийн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 18:00 цаг хүртэл хаана. Түүнчлэн өнөөдөр Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүрэгт орших 19 томоохон зах, худалдааны төв болон Зуун айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарч байгаа юм.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!